Их хэмжээний хар тамхи илрүүлжээ

2010-02-08 16:15

Улаанбаатар-Эрээний чиглэлд энэ сарын 5-нд гарсан 27 дугаар галт тэрэгний зорчигчийн гар тээшнээс гаалийн байцаагч нар их хэмжээний хар тамхи илрүүлжээ. Замын-Үдийн шалган нэвтрүүлэх боомтын Гаалийн бүрдүүлэлтийн улсын байцаагч Х.Уянга тус галт тэрэгний долдугаар вагоны дөрөвдүгээр купенд зорчиж явсан Магалжавын Ойгонбаярын цүнхнээс скочоор битүү ороосон бор өнгийн цаастай цагаан нунтаг бодис илрүүлсэн байна. Ойролцоогоор 400 мянган долларын өртөг бүхий 1.7 кг жинтэй энэхүү бодисыг тестээр гурван удаа шалгахад мансууруулах үйлчилгээтэй болох нь тогтоогдсон тул Гаалийн улсын байцаагч Б.Батцэнгэл шуурхай арга хэмжээ авч, сэжигтнийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. 25 настай М.Ойгонбаяр цагдаад мэдүүлэхдээ хувиараа таксины үйлчилгээ эрхэлдэг гэсэн байна. Түүний авч явсан зүйлийг мэргэжилтнүүд марихуаны төрлийн мансууруулах бодис гэж үзэж байгаа бөгөөд энэ нь гадаадаас оруулж ирсэн, эсвэл нууцаар манайд тарьж ургуулдаг байх магадлалтай гэнэ. Энэ талаар ГЕГ-ын Олон нийттэй харилцах албаныхнаас тодруулахад “Дээрх залуу гар тээшнийхээ дор давхар ёроол хийгээд, түүндээ цаасанд боосон нунтгаа нуусан байсныг манай байцаагч нар илрүүлсэн байна. Энэхүү бодисыг Гаалийн төв лабораторид шинжилж байгаа, эцсийн хариу өнөөдөр гарна. Монгол Улсын иргэн анх удаа ийм их хэмжээний мансууруулах бодис улсынхаа хилээр гаргахыг завдлаа. Үүний цаана ямар хүмүүс холбоотойг цагдаагийн байгууллага тодруулах байх” гэв.

Зочин 2010 оны 02 сарын 09 22:30 Хариулах
hoorhii do mongol doo barigsan ni yamai da hytadd barigdbal shuud tsaaz hairan zaluu nasaa gj
монгол улс хар тамхины дамжин өнгөрүүлэх болжээ 2010 оны 02 сарын 09 09:03 Хариулах
Хар тамхи оросоос орж ирээд хятад руу гардаг нь нууц биш. Монгол Улс шиг хар тамхинд зөөлөн ханддаг өөр улс энэ дэлхий дээр нэгээхэн ч байхгүй
Зочин 2010 оны 02 сарын 17 09:22 Хариулах
тэнэг минь. өвс гэдэг чинь европ д бол хүмүүс хамаагүй л зөндөө татдаг, холландад бүүр очиж татдаг coffe shop хаа сайгүй л бйадаг юм

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Нийтлэл»
АМАРЖИХ ГАЗАР БИШ, ХОЁР ДАВХАР ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙР БАРИХ ГЭНЭ..
Нийтлэл»
ТУРЕТТИЙН СИНДРОМГҮЙ хавар цагийг хүснэм..
Нийгэм»
ӨЛСГӨЛӨН ГАРИГИЙН ХҮНС
Бизнес»
"Билл Гэйтс" дэлхийн тэргүүн баян байхаа болилоо..
Чөлөөт Цаг»
Сүүлийн 10 жилийн хамгийн муу жүжигчнээр Эдди Мерфи, Парис..
Нийтлэл»
Ардчилсан нам талцах уу, шинэчлэгдэх үү..
Улс төр»
С.Батболд, Н.Алтанхуяг нараар оролдох сонирхол ба хамтарса..
Улс төр»
ЖАГСААЛ, ЦУГЛААНЫ ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БЭЛЭН БАЙДАЛ..
Фото мэдээ»
“Оскар” –ын эзэд тодорлоо
Фото мэдээ»
Софи Марсу, Кристофер Ламберт нар Монголд ирлээ..
Чөлөөт Цаг»
Жэссика Биэл: Үзэгчид хэзээ ч миний үнэн төрхийг хараагүй..
Ярилцлага»
Г.Баярсайхан: Гүний ус, Хөвсгөл далайгаа стратегийн ордод ..
Нийтлэл»
Монгол толгой ба бутархай мөнгөний гарз..
Улс төр»
С.В.Паушок ОХУ-ын “Газпром”-ыг ч бас залилжээ..
Нийгэм»
“Улаанбаатар” гэхээр нүдэнд юу бууна вэ?..
Нийгэм»
Эмнэлэг хөл тавих зайгүй, ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭН БАРЬЦ АЛДАЖ БАЙ..
Нийтлэл»
Тоотой түүхэн барилгуудад мөхөх аюул нүүрлэв үү..
Нийтлэл»
Монголыг басаж болохгүй цаг иржээ..
Developed by Singleton LLC