Өнөөдөр сонин

Спорт

Их аваргын талаар хэн юу хэлэв?

2010-02-04 23:34

Их аварга Асашёорюү зодог тайлсанаа мэдэгдсэн явдал Японы нийгэмд том дуулиан боллоо. Өдөр тутмын бүх сонин энэ талаар тусгай дугаар гарган, гудамж талбайд үнэгүй тарааж байна. Нийгмийн бүх салбарын алдартнууд их аваргын зодог тайлсан талаар санал бодлоо илэрхийлж, NHK телевизээс ард түмний дунд санал асуулга явуулж эхэллээ. Асуулгад оролцогчдын ихэнх нь их аваргыг зодог тайлсанд харамсаж байгаагаа илэрхийлээд сүмогийн цаашдын хөгжилд санаа зовсон байна. Спортын мэргэжилтнүүд Асашёорюүгүй Сүмогийн холбоо жилд 24 сая долларын хохирол хүлээнэ гэсэн тооцоо гаргаад байгаа. Алдсан ч оносон ч сүмогийн ертөнцийг нуруундаа үүрч явсан их аваргын талаар хүмүүс юу ярьж байна вэ.
Саяако( Токио хотын иргэн)- Юм л бол Асашёорюүг өөлж, шүүмжилдэг байсан. Ингэж л зодог тайлах учиртай юм байж дээ. Үнэхээр их өрөвдлөө.
Танака- (Осака хотын нэгэн компанийн ажилтан)-Харамсалтай байна. Асашёорюүгүй сүмо давсгүй хоол л гэсэн үг. Дандаа л муулуулдаг байсан, хөөрхий одоо нэг сэтгэл амар байх болов уу.
Хаяаши- (өндөр настан)- Манай сүмочдод сайхан боломж гарч ирлээ. Удахгүй бид япон ёкозүнатай болно.
Хирано- (Японы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга)- Чадалтай их аварга ийм байдлаар зодог тайлна гэдэг их харамсалтай явдал
Монгол Улсын заан Долгорсүрэн- Зодог тайлах байх гэж бодож байсан. 25 удаа башёд түрүүлж, сүмогийн түүхэнд нэрээ үлдээсэнд нь баярлаж явдаг. Нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлээд, харих яагаа ч үгүй байсан. Миний хүү эр зоригтой шийдвэр гаргасан гэж бодож байна.
Дархан аварга Ж.Мөнхбат – Монгол сүмочдын амжилтад том үүрэг гүйцэтгэсэн бөх. Хоёр ёкозүна байх нь залуу бөхчүүдийг ирлэж өгдөг гэж хүү маань ярьж байсан. Зодог тайлсан нь харамсалтай.
Ичиномия- (Асашёорюүгийн менежер) - Хамаг юм надаас болсон. Хажууд нь байсан мөртлөө юу болсныг харж чадаагүй. Мөн хохирогчийн гэмтэл үнэн бодитой эсэхийг тогтоогоогүй гээд үнэхээр менежер хүний хувьд гаргаж болшгүй алдаа хийлээ. Ялангуяа хохирогчид руу маргааш нь утасдаад биеийг нь асуучихсан бол ийм том асуудал гарахгүй байлаа. Миний буруугаас Сүмогийн холбоо, хэвлэлүүд буруу мэдээлэл цацагдан эцэстээ ийм байдалд хүрлээ. Би одоо аваргын эцэг, эхийн нүүрийг харахаас ч эмээж байна. Их аваргын фэнүүдээс уучлал гуйя.


Д.Батбаяр: Их харамсалтай байна, өөр юу гэх вэ
Сүмогийн их аварга Асашёорюү зодог тайлах шийдвэр гаргасныг юу гэж үзэж байгаа талаар нь УИХ-ын гишүүн, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Батбаяраас тодруулав.
-Дөнгөж  29 настай их аварга шүү дээ. Цаашдаа олон жил барилдаж, дор хаяж 10 түрүүлэх  боломж  түүнд байсан. Японы сүмо бөхийн холбооноос нэлээд шахсан байхыг үгүйсгэхгүй. Гэнэт  ийм шийдвэр гаргасанд гайхаад сууж байна. Надад их харамсалтай байна, өөр юу гэх вэ.
  Сүмогийн дээд зиндаанд 10-аас дээш түрүүлсэн бөхөд өөрийн нэрээр сүмогийн сургууль байгуулах эрх, тусламж  өгдөг. Сүмо бөхийн холбоо энэ эрхийг нь эдлүүлээсэй гэж хүсэж байна.

Д.Сэржбүдээ: Өөрийнх нь гаргасан шийдвэр шүү дээ

Их аваргын ах, АСА циркийн захирал Д.Сэржбүдээтэй холбоо барьж, дүүгийнхээ гаргасан шийдвэрийг хэрхэн хүлээж авсныг нь асуухад:
- Би Асашёорюүтай холбоо барьж  амжаагүй  явна. Тиймээс болсон явдлын талаар мэдэх юм тун бага байна. Нэгэнт өөрөө ийм шийдвэр гаргасан бол бид юу гэх вэ. Аваргын өмнөөс бид ямар нэг юм тайлбарлахгүй гэв.

 

 

mongol bocoo xiimori 2010 оны 03 сарын 01 16:41 Хариулах
mongol xvn uy x.j chadaxiig mongol tsuc yaj orgildgiig chingisiin mongol gej yamar ulc b.dgiig delxii daxind medervvlj chadcan mongol abarga shvvdee yaxab zaluu xvn omgolon l bgaa biz zalyy xvn aldaa l biz iim uudam tal nutgiin uujim dotortoi mongol axan dvvc mine delxiid mongoliig bishervvlj bcan ix abargaa bid demjix
mongol bocoo xiimori 2010 оны 03 сарын 01 16:41 Хариулах
mongol xvn uy x.j chadaxiig mongol tsuc yaj orgildgiig chingisiin mongol gej yamar ulc b.dgiig delxii daxind medervvlj chadcan mongol abarga shvvdee yaxab zaluu xvn omgolon l bgaa biz zalyy xvn aldaa l biz iim uudam tal nutgiin uujim dotortoi mongol axan dvvc mine delxiid mongoliig bishervvlj bcan ix abargaa bid demjix
mongol bocoo xiimori 2010 оны 03 сарын 01 16:41 Хариулах
mongol xvn uy x.j chadaxiig mongol tsuc yaj orgildgiig chingisiin mongol gej yamar ulc b.dgiig delxii daxind medervvlj chadcan mongol abarga shvvdee yaxab zaluu xvn omgolon l bgaa biz zalyy xvn aldaa l biz iim uudam tal nutgiin uujim dotortoi mongol axan dvvc mine delxiid mongoliig bishervvlj bcan ix abargaa bid demjix
Хуулийн хэрэгжилт 2010 оны 02 сарын 12 07:52 Хариулах
Энэ явдал японы болоод монголын хууль хир үйлчилдэгийг харуулж байгаа юм. Японд бол чи сайд, дарга болон нэр хүндтэй хүн ч бай жирийн ард иргэд шиг хуулиа жижиг гэлтгүй дагаж мөрддөг. Харин монголд бол сайд дарга нар нь авилгал хэдэн тэрбумаар аваад хууль завхруулахад энэ бол дарга сайд гээд зүгээр өнгөрөх эс вэл олны танил хүн хүн алчихаад "хүнээ алуулчихаад зүгээр зүгээр гомдолгүй" гээд ялаас мултрах байдал энгийн үзэгдэл гэдгийг харуулж байна.
koyzumi bitch mu ynhan 2010 оны 02 сарын 10 11:27 Хариулах
mother fucking japanes poeple aral n jiwed bvgd vhese
... 2010 оны 02 сарын 07 22:48 Хариулах
ene mongolchuudad tom surgamj bolloo .aldar ner mungu alban tushaal mongold l surtei yum bolohoos hugjiltei ulsad yu ch bish bdagiig haruullaaa.mongold ireed dahiad iim zan avir gargaad bval ch durtai hun bhgui bolno bhaadaa.mongold avirlaj bsan shigee bnga bh yum snaj bval tom enduurel shuudee.daraa daraagiin sumochid ner turtei uls bas sanaj bhad iluudehgui l zuil bh
Mongonii bool baij bolohgui 2010 оны 02 сарын 07 11:24 Хариулах
Dagvadorj Mongold ireed ehneriinhee egchiig ochij zodoj mashiniih ni tsonhiig hagalj baisan.Baarnii emegtei uilchlegchiig muuhai harlaa gej shaltgaangui humuusiin umne tsohij unagaad deerees ni mongo shideed muleheed zailahgui bol odoo allaa gej baisan gedeg.Mongol er hun nuher hun tuun shig avirlaj doroi buuraig zodoj doromjlon kaif avdaggui.Ter ih muu hun gej bi boddog.
huts 2010 оны 02 сарын 07 11:53 Хариулах
hutsaa muu teneg am damjsan hudal tsuurhald itgeed mongolchuud n hurtel ingej am damjsan hudlaa tsuurhalaar awargiigaa gutaan doromjilj doosh n tataj bgaa ym chin muu adgiin yponchuud ingej bgaa n argagui shdee.mongolchuud gj yostoi teneg humuus shuu hezee uhaan orj jartgar nudee neeh ym bol doo.
Зочин 2010 оны 02 сарын 11 21:40 Хариулах
tm shu estoi zow yarij bn
... 2010 оны 02 сарын 07 22:50 Хариулах
mongolchuud harin teneg ni unen shuu.teneg bolood l mungunii bool aldar ner alban tushaaliin zarts bolj bgaa yum.uhaantai bsan bl neg aldaa gargahad l hen ch bish bolgodog yum
Tanii ug hel chini? 2010 оны 02 сарын 07 14:03 Хариулах
Ta Asa-tai adilhan ongiroo sagsuu hamaatan ni bololtoi.Olnii yaria ortoi gedeg yum daa.Mongol jijeg Japan shig tom bish bolhooroo uneniig tsuurhal geed melzchihne gej bogino bodoldoo ta nar enduurch baina.
Regzen 2010 оны 02 сарын 07 08:41 Хариулах
Za daa. Mongolchuud min. Aliwaa zuild ul suuritai handaj surya oo! Hen ch yu gej ch yarij boiloh ym gedeg teneg oilgoltos bolj hun hunee bh ni baina. Ih awarga maani harahad hanagar saihan, huch chadal togoldor atlaa dotroo yamar aguu uujuuhan setgeltei yaasan tsailgan ym be gedgiig tuunii haa neg unagah jinhene tamirchin hunii nulimsaas harj bolno!
haramsaltai bn gevch... 2010 оны 02 сарын 06 22:08 Хариулах
er ni bol ih haramslaaa.hurts barildaantai,uzehed uramtai buh hun.gevch nuguu talaas ene ih mungu, ner hund, amjilt ni uuriig ni evdeed muuhai muuhai zan harakter gargadag bolsnoos l uudeltei.bi neg zuil sonssonoosoo hoish ih durgui hurdeg bolson yum.mongold ireed shunu barand bujiglej bsan huuhnee toohgui bolohoor ni gert ni ochood nuhriig ni tsohiod huchindsen gej sonsson yum.tegeed 100 myangan dollar ugch bj chimee shuugiangui salsan gesen. er ni ih ongiroo agsan gej sonsson.mongold ireed ch neeh ene zan ni zasrahgui bhaadaa gej aij bn
Sagsuu 2010 оны 02 сарын 06 19:57 Хариулах
Ter buruutai.Tuunii hergiig haahgui urgeljluulj yaliig ni ugch Yapond dahij gisjgehgui bolgoh heregtei
Болдоо 2010 оны 02 сарын 06 15:50 Хариулах
Энийг уншвал та нар аваргын дотор орсон юм шиг л болно. www.tsahimurtuu.mn/main/200810151480.htm
Tseejee balbasan shine bayan 2010 оны 02 сарын 06 08:38 Хариулах
Yaponchuudiin ugsen mongond sagaad end tend sul doroi humuusiig Yapond ch Mongold ch balbaj yavdag ene sagsuu mantuug yaponchuud sain shuugeed mongoo erguulj avch Mongoloos anh irsen shig ni bolgood Yapaond dahij gishgeh erhgui bolgoj baij hooh heregtei
Зочин 2010 оны 02 сарын 05 22:18 Хариулах
tun ih haramsaj bna daaaaaaaaaaaaaaaaaaaaaa
Mongol 2010 оны 02 сарын 05 13:12 Хариулах
Тэр ганцаараа байсан Тэртээх арлын орны Түг түмэн хүний атаархал, бухимдлын өмнө Тэр ганцаараа байсан. Тэнгэр шиг талд намирч өссөн Монгол хүүд Төө хэмжээтэй санагдах давчуухан дэвжээн дээр Тэр нэг бөхийн бяр чадлаас гадна Тэнд цугласан түмэн олны хор шарын өмнө Тэр ганцаараа байсан. Хорсож адалсан олон нүдний өмнө Харцаа тэр буулгаагүй Хориглож, гадуурхсан ёс заншлын өмнө Монгол гэдгээ мартаагүй
Мөнхжаргал 2010 оны 02 сарын 05 12:40 Хариулах
Манж зан гэдэг үг байдаг. Хуншгүй зан гэсэн үг. Япон, Солонгос хоёр угаасаа Манж нартай нэг гаралтай, дээр нь Хятад цус холилдсон хүмүүс. Хөгийн удам хөгийнл зантай байдаг юм байна. Хүү нь Японы хүргэн болсон аваргын аав Халх - Ойрад, Говь - Хангайн бөхчүүдийг байнга хагалан бутаргаж ирсэн Мөнхбат аваргы Манж гарлын Хамниган цустай гэдэг юм байна лээ шүү.
Mongol 2010 оны 02 сарын 06 08:35 Хариулах
Munhbat avargiin uuriinh ni heldegeer Bogd uulaar urd hoid gej huvaagddag Tuv Halhiin hoid hesegt ertnees olon undesten holildoj irsen ni yahiin argagui unen.Mongolchuudiig hoorond ni herelduulchiheed uuree yapon ber buulgadag ni neeree manj arga baih.
монгол аварга 2010 оны 02 сарын 05 09:31 Хариулах
Арлын сумо-г ард түмний минь спорт шиг бологсон Давгадоржийн гавьяаг үнэлэхгүй хөөж байгаа бол энэ бөхийг Монголчуудын сэтгэхүйгээс авч хаяя.Омог бардам,яс цусны хийморлог Аваргыг минь доромжилсон, сумотой холбоотой бүхнийг үгүйсгэе.Монгол аварга магнайд нь явж болдоггүй бөхийг бид үзээд баясаад юу гэхэв дээ...

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Нийтлэл»
Ардчилсан нам талцах уу, шинэчлэгдэх үү..
Улс төр»
С.Батболд, Н.Алтанхуяг нараар оролдох сонирхол ба хамтарса..
Улс төр»
ЖАГСААЛ, ЦУГЛААНЫ ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БЭЛЭН БАЙДАЛ..
Фото мэдээ»
“Оскар” –ын эзэд тодорлоо
Фото мэдээ»
Софи Марсу, Кристофер Ламберт нар Монголд ирлээ..
Чөлөөт Цаг»
Жэссика Биэл: Үзэгчид хэзээ ч миний үнэн төрхийг хараагүй..
Ярилцлага»
Г.Баярсайхан: Гүний ус, Хөвсгөл далайгаа стратегийн ордод ..
Нийтлэл»
Монгол толгой ба бутархай мөнгөний гарз..
Улс төр»
С.В.Паушок ОХУ-ын “Газпром”-ыг ч бас залилжээ..
Нийгэм»
“Улаанбаатар” гэхээр нүдэнд юу бууна вэ?..
Нийгэм»
Эмнэлэг хөл тавих зайгүй, ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭН БАРЬЦ АЛДАЖ БАЙ..
Нийтлэл»
Тоотой түүхэн барилгуудад мөхөх аюул нүүрлэв үү..
Нийтлэл»
Монголыг басаж болохгүй цаг иржээ..
Нийтлэл»
Гурван хуушуурын үнэтэй Монголын үрс гудамжинд золбиров..
Улс төр»
“ОСКАР” -ЫГ НАВИЧУУД “БӨӨНДӨХ” МАГАДЛАЛТАЙ ..
Бизнес»
Интернэт суваг ашиглан мэдээлэл түгээх нь үр дүн ихтэй..
Улс төр»
Орон сууцны барилгын 50 хувь нь хямд үнэтэй байхаар шийдвэ..
Нийтлэл»
“БАЯН” ТӨРИЙН БАРААН ШИЙДЭЛ“
Developed by Singleton LLC