“Монгол ньюс”-ийн онлайн алба

“Өнөөдөр” сонины вэбсайт www.mongolnews.mn 2001 онд байгуулагдсан бөгөөд 2014 оны 9-р сарын 9-ний өдөр хоёр дахь удаагаа  шинэчлэгдэн  “Өнөөдөр” сонины Онлайн алба болж өргөжсөн юм. Тус вэбсайт нь зөвхөн Монгол төдийгүй дэлхийн улс орнуудад болж буй бүхий л мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэхээс гадна “Өнөөдөр” сонинд хэвлэгдэн гарсан шилдэг нийтлэл, ярилцлага болон тус сониноос явуулж буй хэлэлцүүлэг, санал асуулгыг багтаасан томоохон хэмжээний цогц мэдээллийн вэбсайт билээ.

Тус сайтаар зочилсноор сэтгүүлзүйн дээд шагнал болох “Балдорж” шагналд нэр дэвшиж буй шилдэг бүтээлүүдтэй танилцах боломжтой.  Гар утасны хувилбар буюу mobile version-ийг Монголдоо анх нэвтрүүлснээр манай вэбсайтад гар утаснаасаа холбогдон сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай авах нөхцөлийг бүрдүүлсэн юм.