Өнөөдөр сонин

Чөлөөт цаг

2009 оны шилдэг гэрэл зургийг тодруулав

2010-02-18 14:55
  • Зургадугаар сарын 24-нд болсон сөрөг хүчний жагсаалыг эрх баригчид хүч хэрэглэн тарааж дөнгөсөн ч уурлаж, хилэгнэсэн иргэд дарангуйлалын эсрэг үгээ байшингийн дээвэрээс, тагтан дээрээсээ хэлсээр байв.
  • Халуун цэг

     World Press Photo олон улсын уралдааны шүүгчдийн зөвлөл 2009 оны шилдэг гэрэл зургаар Италийн фото-сурвалжлагч Пиетро Мастурзогийн авсан гэрэл зургийг шалгаруулсан байна. Өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд болсон Ираны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг олон нийт, сөрөг хүчин хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанаар, Тегеранд эмх замбараагүй байдал үүссэн. Сонгуулийн шударгаар дахин явуулахыг шаардсан сөрөг хүчний шаардлагыг ард түмэн дэмжиж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан ч эрх баригчид хүчээр хөөн тараасны улмаас 32 хүн алагдсан. Зургадугаар сарын 24-нд болсон сөрөг хүчний жагсаалыг эрх баригчид хүч хэрэглэн тарааж дөнгөсөн ч уурлаж, хилэгнэсэн иргэд дарангуйлалын эсрэг үгээ байшингийн дээвэрээс, тагтан дээрээсээ хэлсээр байв.

Исламын Иран улсын эмэгтэйчүүд ч сонгох эрхийнхээ төлөө бусдаас дутахгүй тэмцэж байсныг нотлох энэхүү содон агшныг П.Мастурзо хальснаа буулгаж чаджээ.

Энэ жил 53 дахь удаагаа зохиогдсон эл уралдааны тэргүүн байрыг эзэлсэн  П.Мастурзо шагналаа ирэх тавдугаар сарын 2-нд Голландын Аместердам хотноо гардах гэнэ. Шагналыг 10.000 евро дагалдаг бөгөөд “Canon” фирм хамгийн сүүлийн үеийн аппарат хэрэгсэлээр ивээн тэтгэдэг уламжлалтай. Шагнал гардуулах ёслолын үеэр олны танил хүмүүс лекц уншиж, фото зургийн цаашдын хөгжлийн талаар хэлэлцүүлэг хийх аж. Мөн дэлхийн шилдэг гэрэл зургаар гаргасан үзэсгэлэн зургадугаар сарын 20 хүртэл ажиллах юм байна.

 

 

 

Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Ярилцлага»
Жүжигчин Ч.Ундрал: Ханьдаа анхны харцаар дурласан  ..
Чөлөөт цаг»
ТЭКТОНИК БҮЖИГЧИД ХАЛЗ ТУЛАЛДАНА..
Чөлөөт цаг»
"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл..
Чөлөөт цаг»
У.Уранчимэг Италид амардаг уламжлалтай..
Чөлөөт цаг»
Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР..
Нийгэм»
Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж ч..
Чөлөөт цаг»
Том Круз УНШИЖ ЧАДДАГГҮЙ гэж үнэн үү?..
Нийгэм»
Хамгийн урт насласан сиами ихэр
Чөлөөт цаг»
Хайраа олоход тань юу саад болж байна вэ?..
Ярилцлага»
"Гурван охин хамтлаг"ийн Анхмаа:Өөрөө өөртөө эзэн бай. Хэн..
Чөлөөт цаг»
Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг..
Нийгэм»
10 мянган метрийн өндрөөс унаад АМЬД ҮЛДСЭН БҮСГҮЙ..
Ярилцлага»
Мэрайя Кэри:Би сээтэгнүүр байхыг хүсдэг..
Ярилцлага»
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг “Сүнжид багш аа”..
Чөлөөт цаг»
Papparazzi Пүүжээ
Чөлөөт цаг»
Секс гэдэг авъяас чадварын сорил биш ..
Ярилцлага»
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагү..
Нийгэм»
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч... ..
Developed by Singleton LLC