Э.Нарангэрэл ялагдлаа

2016 оны 05 сарын 07

Туркийн Истанбул хотод чөлөөт, сонгомол барилдааны "Рио 2016" олимпийн эрхэ олгох сүүлчийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр чөлөөтийн эмэгтэйчүүдийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна. Манай улсаас эрхээ авч чадаагүй байгаа 48 кг-д Э.Нарангэрэл, 75 кг-д О.Бурмаа нар барилдав. 48 кг-д Э.Нарангэрэл эхний тойрогт хийлсэн. Удаах даваанд Финландын Сариана Саволаг ялсан бөгөөд шөвгийн наймд Узбекстаны Даулетбике Якшимуратовыг барилдааны эхэнд илүүрхэн цэвэр дарж хагас шигшээд үлдлээ. Ийнхүү манай бөх их шөвөгт буюу олимпийн эрхийн төлөө ДАШТ-ий мөнгө, Европын АШТ-ий алтан медальт Польшийн Ивона Матковскатай барилдаж, оноогоор ялагдлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД