Их дуулга: Г.Болдбаатар хагас шигшээ шалгарлаа

2016 оны 05 сарын 06

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Бакугийн  “Их дуулга” эхэллээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин нар зодоглож байна. Дэлхийн аварга Г.Болдбаатар хоёрдугаар тойрогт Ливаны Дамьен Зиадетэй барилдаж, торгуулиар ялсан юм. Дараагийн даваанд ОХУ-ын Роберт Мшвидобазетэй барилдан вазари үнэлгээгээр буулган авав. Улмаар С хэсгийн аваргын төлөө Их Британийн жүдочийг цэвэр ялж хагас шигшээд шалгарлаа.