Их дуулга: М.Бундмаа гавьяат БНХАУ-ын Ма Юнанийг барсангүй

2016 оны 05 сарын 06

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Бакугийн  “Их дуулга” эхэллээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд удаах даваанд Португалийн Жоано Рамостой барилдаж, гурван юүко үнэлгээгээр ялав. Харамсалтай нь манай жүдоч "D" хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын Ма Юнаньтай хүч үзэн торгуулиар дийлдлээ. Одоо М.Бундмаа гавьяат дагах тойрогт Францын жүдочтой барилдан ялвал хүрэл медалийн төлөө барилдах боломжтой. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.72.243.146 mundag tamirchin shu
202.9.40.91 ymar TB damjuulj bgaan