Их дуулга: Д.Амартүвшин хэсгийн аваргын төлөө барилдана

2016 оны 05 сарын 06

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Бакугийн  “Их дуулга” эхэллээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин нар зодоглож байна. Амартүвшингийн хувьд эхний барилдаанаа Гүржийн Лухуми Чхвимианитэй хийж, үндсэн цагт үнэлгээ салгаж чадалгүй тэнцэж, барилдаан нэмэлт цагт шилжсэн. "Golden score"-т манай бөх өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр унагасан юм. Манай бөх дараагийн даваанд Швейцарийн Л.Чаммартинтай хүч үзэж, торгуулиар буулган авлаа. Одоо манай бөх В хэсгийн аваргын төлөө Диёрбек Урозбоевтой барилдана. 

Дашрамд сонирхуулахад Д.Амартүвшин гавьяат 2013 онд Бакугийн "Их дуулга"-д түрүүлж байсан юм.   

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.212.117.116 Сайн хуу Сайханч жудоч доо. Чи ялна аа.