Их дуулга: Д.Амартүвшин яллаа

2016 оны 05 сарын 06

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Бакугийн  “Их дуулга” эхэллээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин нар зодоглож байна. Амартүвшингийн хувьд эхний барилдаанаа Гүржийн Лухуми Чхвимианитэй хийж, үндсэн цагт үнэлгээ салгаж чадалгүй тэнцэж, барилдаан нэмэлт цагт шилжсэн. "Golden score"-т манай бөх өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр унагаж, шигшээ 16-д шалгарлаа. Дашрамд сонирхуулахад Амартүвшин гавьяат 2013 онд Бакугийн "Их дуулга"-д түрүүлж байсан юм.