Бакугийн ”Их дуулга” эхэллээ

2016 оны 05 сарын 06

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Бакугийн  “Их дуулга” эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, 73 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ А.Цолмон,  70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар зодоглох юм. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-д медалийн эзэд тодорно. Манай бөхчүүдээс дэлхийн аварга Г.Болдбаатар хамгийн түрүүнд татамид гарч барилдлаа. Тэрбээр Ливаны Дамьен Зиадетэй барилдаж, торгуулиар ялав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.113.74 ippon.tv geed shuud uzee
103.212.116.105 Shuud damjukhu