ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТЫГ ХАСАХЫГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ

2016 оны 05 сарын 04

Улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн байгууллага, УИХ дахь эмэгтэй гишүүд хамтраад өчигдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын чуулганаар намын жагсаалтаар 28 гишүүн сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах, эсэхийг өнөөдөр шийдэх аж. Дүгнэлтийг хүлээж аваад Сонгуулийн хуулийг өөрчлөхийг далимдуулан эмэгтэйчүүдэд олгосон 30 хувийн квотыг хасах, бүр үгүй болгох тухай хоёр том намын дарга болон зарим эрэгтэй гишүүн ярьж эхэлсэн юм байна. Оны өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөн батлахдаа эмэгтэй гишүүдийн санаачилгаар квотыг 30 болгож нэмэгдүүлсэн байсан билээ.

Үндсэн хуульд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй гэж заасан. Мөн НҮБ-ын хөгжлийн тавдугаар зорилтод ч эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихийг тусгасан. Энэ бүх зорилтоос ухрахаар ярьж буй эрэгтэй гишүүдийг ирэх сонгуульд дэмжихгүй байхыг бүсгүйчүүд сонгогчдоос хүсэв.

МАН, АН, ИЗНН, МАХН, ИХН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл үүний эсрэг эвлэлдэн нэгдэж тэмцэхээр болж буй гэнэ. 2011 онд Сонгуулийн хуульд бүсгүйчүүдэд 20 хувийн квот тогтоосноор УИХ -д 11 эмэгтэй сонгогдсон. Энэ бол бүсгүйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд квот маш их үүрэгтэй гэдгийн баталгаа хэмээн гишүүн Л.Эрдэнэчимэг онцолсон. Мөн 11 хүн сонгогдоогүй бол Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, Хүүхдийн эрхийн зэрэг нийгэмд ач холбогдолтой олон хуулийг баталж чадахгүй байсныг С.Одонтуяа гишүүн сануулсан юм.

Нийт сонгогчийн 51 хувь нь эмэгтэйчүүд, энэ бүхэн нь тэдний сонгогдох эрхийн асуудал гэлээ. 2005 онд Сонгуулийн хуульд бүсгүйчүүдэд 30 хувийн квот олгон баталсан ч хэрэглэхээсээ урьтаж, 2007 онд З.Энхболдын санаачилгаар хүчингүй болгосон түүхтэй. Энэ эрхэм УИХ-ын дарга болмогцоо дээрх үйлдлээ давтах ёсгүй учраас улс төрийн эл хүчирхийллээ зогсоохыг тэд шаардав. Уг шаардлагаа тэд тус тусын намын удирдлагад өнөөдөр хүргүүлэх юм байна.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.228.129.229 Sain helj medehgui l baina, Haana baigaa ni medegdehgui, hiisen yum bagatai l sanagdsan shuu Oyun gishuun shig bai l daa yadaj neg salbar asuudal barij avaad tuushtai yavi. Olon ulsad tanigd
106.37.113.50 Emegteichuudiin neriig songuulid devshuulehgui geegui sh dee huuhnuudee.Buhimdaad yaahav. Neree devshuuleed garahiig hench baig geegui, ard tumen maani emegtei ner devshigchid sanal ogohgui geegui ee. Erchuudtei adulhan erhee edleed horongo mongoo gargahiig hench hariagui ee Horongo mongo, hov jiv ch geh shig bolo bolohgui shaltag toochih hereggui. Ingeh yum bol em zayand torsniihoo uurgiig bieluulj oron gertee ur huuhdee sain humuujuulj er nohoroo sain halamjlaad baival zohih yum bish uu.Burhanaas olgoson ene uurgee amijuulchihaad iluu garsan tsagtaa ooriin durtai ajlaa hiij baival bolno doo.
202.21.106.113 За арай ч хасчихгуй байлгуй дээ
202.9.40.106 Kkk uuriin companydaa uilchilsen hog Novsh bson huuhnuud l bna. Has has hereggui. Ed nariin chaddag yum GEJ Yu Bsiin. Buun zali
1.167.78.146 kkkk baij bgaag n ee
1.167.78.146 tsarai muutnuudiin baij bgaagee yu hiisiin ta nar? gertee ochij gal togoo havitsaa ergeldvel arai nemertei bhoo doo kkj uls tord gai bolhoor, zai boldoo.
122.201.21.31 Энийг нь мэдсэн бол эртхэн намаасаа гарцгааж эмэгтэйчүүдийн нам байгуулан сонгуульд оролцдог байж дээ бүсгүйчүүд минь кккккк