Аваргуудын лиг: ”Атлетико Мадрид” финалд шалгарав

2016 оны 05 сарын 04

Аваргуудын лигийн хагас шигшээн хариу тоглолт эхэллээ. Өнгөрсөн шөнө Германы алдарт “Бавари Мюнхен” клуб талбайдаа Испанийн “Атлетико Мадрид”-ыг хүлээж авч, шийдвэрлэх тоглолт хийлээ. Эхний тоглолт Испанид болоход “Атлетико” талбайдаа өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авсан. Тэгвэл хариу тоглолтод “Бавари” өрсөлдөгчөө талбайдаа 2:1-ээр хожлоо. Тоглолтын 31 дэх минутад Хаби Алонсо тооны харьцааг нээсэн бол 53 дахь минутад Гризманн тэнцүүлсэн. Гэвч 74 дэх минутад Левандовски нэгийг нэмж, Аваргуудын лигийн ес дэх гоолоо оруулсан юм. Ийн “Бавари” хожсон ч айлын талбайн гоолын дүрмээр “Атлетико” шигшээд шалгарлаа. Эхний тоглолтод Гризманн гоолдсон бол хариу тоглолтод ч Франц эр нэг гоол оруулж, тоглолтын хувь заяаг тэр чигт нь эргүүлж чадлаа. Ингэснээр хоёр жилийн дараа “Атлетико” дахин финалд шалгарч байна. Хоёр жилийн өмнө Мадридын баг “Реал”-тай финалдаж, хожигдож байсан билээ.

Бавари Мюнхен – Атлетико Мадрид 2:1

Эхний тоглолт 0:1
Гоол: Хаби Алонсо 31, Гризманн 53, Левандовски 74.
Бавари: Нойер, Лам, Мартинес, Боатенг, Алаба, Хаби Алонсо, Дуглас Коста (Коман, 73), Мюллер, Видаль, Рибери, Левандовски.
Атлетико: Облак, Хуанфран, Хименес, Годин, Филипе Луис, Сауль, Габи, Фернандес (Феррейра Карраско, 46), Коке (Савич, 90), Гризманн (Парти, 82), Торрес.
Шар хуудас: Хименес (33), Мартинес (83).

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД