Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Банкны зээлийн асуудлаар мэдээлэл хийнэ

2016 оны 05 сарын 04

Тавдугаар сарын 04

  1. Өнөөдөр бол жилийн 124 дахь өдөр бөгөөд он дуустал 241 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +5 хэмийн дулаан бол шөнөдөө +1 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн бороо орох юм байна.
  3. Билгийн тооллын 27, есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2024.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 32.70, юань 312.30, вон 1.77 төгрөг байна.
  5. Баянгол дүүргийн мод, бутны экобирж үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаа 14.30 цагаас ЭХЭМҮТ-ийн баруун хойно Green House-д болно.
  6. 14.00 цагт Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс “Судалгаанд суурилсан Хөдөлмөрийн бодлого” танилцуулах уулзалтыг зохион байгуулах гэж байна.
  7. Морин хуурын олон улсын наадам симпозиумын хэвлэлийн бага хурал 17.00 цагт Улсын Филармонид болно. 
  8. Монгол Улс дахь вируст хепатитын сэргийлэлт, оношилгоо эмчилгээнд зарцуулж байгаа санхүүжилт, цаашид санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх арга зам, боломжийн талаарх хэлэлцүүлэг 09.00 цагт Blue Sky-н 3 давхарт эхэлнэ.
  9. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Зээлдэгчдийн холбооноос банкны зээлийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  10. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар сэтгүүлч, эмч нар, компаниудад оногдуулах ял шийтгэл өндөр оруулсан учраас уг хуулийг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар хүний эрхийн хуульчид мэдээлэл хийнэ.
  11. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Х.Тэмүүжин хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгааг баримттай дэлгэнэ “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас.
  12. Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх гурван өдрийн сургалтыг "Чингис" зочид буудлын хурлын танхнимд хийх гэж байна. 
  13. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Хятадын Залуучуудын өдөр.
  14. 1979 онд Маргарет Тетчер Их Британийн анхны эмэгтэй ерөнхий сайд болжээ.
  15. 1929 оны энэ өдөр Английн жүжигчин Одри Хепбёрн мэндэлж байжээ.
  16. Мөн 1951 оны энэ өдөр Жэксон гэр бүлийн 2 дахь хүү, "Жэксон 5" хамтлагийн гишүүн Жеки Жексон мэндэлжээ.
  17. 2000 онд Лондон хотын анхны даргаар Ken Livingstone томилогджээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД