”Хар мөр”-тэй хүмүүсийг улс төрийн сонгуульд дэвшүүлэхгүй байхыг уриалав

2016 оны 05 сарын 03

Хулгайчгүй Монгол Хөдөлгөөн болон Төрийн бус байгууллагууд хамтран улс төрийн намуудад уриалга хүргүүлж байгаа талаараа өнөөдөр мэдэгдлээ.

Тодруулбал, “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөнөөс Иргэдийн саналд тулгуурлан гаргасан 1992 оноос өнөөг хүртэл үйлдэгдсэн “100 хар үйл явдал”-ыг санаачлан хэрэгжүүлж, нэр холбогдсон улс төрчдийг энэ удаагийн УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг намуудад уриалж байгаа аж.

Энэ үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “Хар болон цагаан жагсаалтад орсон хүмүүсийг дан ганц залуучуудын байгууллага тодоруулах нь өрөөсгөл. Иймээс үндэсний хэмжээний  төрийн бус байгууллагууд нэгдэж хамтын ажиллагааны гэрээ байгуулж  асуудалд хандах нь зүйтэй”  хэмээн онцолсон бөгөөд энэ утгаараа  төрийн бус байгууллагуудыг хариуцлагын гэрээнд нэгдэж, хар мөргүй, цэвэр хүнээ “Цагаан жагсаалт”-нд нэр дэвшүүлэхийг уриалсан байна. Энэ хүрээнд зохион байгуулсан  Төрийн бус байгууллагуудын үндэсний зөвлөлдөх анхдугаар уулзалт”-аар дээрх уриалгыг гаргах шийдвэр гаргажээ.

Энэхүү уриалгад “Иргэдийн саналд тулгуурлан гаргасан 1992 оноос өнөөг хүртэл үйлдэгдсэн “100 хар үйл явдал”-ыг санаачлан хэрэгжүүлээгүй, нэр холбогдоогүй улс төрчдийг энэ удаагийн УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхийг бид танай намд уриалж байна.

Хэрэв иргэдийн саналд тулгуурласан энэхүү уриалгыг үл харгалзан дээрх үйл явдлуудад холбогдсон улс төрчдийг нэр дэвшүүлбэл “Хулгайчгүй Монгол” Үндэсний чөлөөлөх хөдөлгөөн уг нэр дэвшигчийг “Хар жагсаалт”-д оруулж сонгохгүй байхыг өөрсдийн сүлжээгээр уриалж ажиллах болно. Мөн нийт нэр дэвшигчдийнхээ 50%-иас дээш хувьд “Хар жагсаалт”-ын болзол хангагчдыг нэр дэвшүүлсэн тохиолдолд танай намыг сонгохгүй байхыг уриалж, сонгогч бүрт мэдүүлэх ажлыг зохион байгуулахаа эрс хатуу мэдэгдэж байна” гэжээ.

Мөн хэвлэлийн хуралд оролцсон “Иргэдийн Алъянс” төвийн тэргүүн Ж.Занаа “1992 оноос хойш Нийтийн өмчийн эрхийн тухай хуульгүй байснаар хулгай нь хууль зүйн үндэслэл эрх зүйтэй болж  улмаар төрөөс  төрсөн  тэр бумтанг бий болгосон. Төрийн бус байгууллагууд нэгдснээр салбарын хамрах асуудал, эрх ашиг, бодлогыг шийдвэрлэж, УИХ болоод орон нутгийн ИТХ-д суух итгэл дааж чадахуйц төлөөлөлтэй болох боломж харагдаж байгаа” гэлээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.252.209 Уул нь яг ярьснаараа хийгдэж чадвал маш сайн байна. Дэмжиж байгаа шүү.
68.100.193.179 Manan-giinhan bugd bagtana, mun suuliin 26 jil turd bsan buh nuhduudiig bugdiid ni buu songo!!!
182.251.251.4 teged taviad sain surtalchil!!!!!! ard tumen meddeg medeelel ch bgaa baih medehgui ym bas zendee l bgaa bailgui dee
202.21.106.116 Хэзээ хаана авсан санал ,хар ,цагаан жагсаалт вэ. нетээр авсаныг хэлээд байна уу
202.131.234.242 эд нар юугаа мэддэг гэж ингэж байга аюм бэ өөрсдөө тэднээс дутахгүй луйварчид байж монголын залуучуудын холбоо
118.47.161.224 Та нар хэн нэгний эрх ашгын төлөө үйлчлээгүй биз их мөнгөтэй хүн юуг л бол юуг хийж чаддагыг сүүлын үөд харж байна ноён уул хар тамхи, хүүхэн, мүүн,баривчилга