Ботаникийн цэцэрлэгийг авраач

2016 оны 05 сарын 03

Улаанбаатар Ботаникийн цэцэрлэгтэй. Харамсалтай нь, газарт нь шунасан хүмүүс уг цэцэрлэгийг устгахаар сүүлийн гурван жил улайран хөөцөлдлөө. Газрын маргаан манай хотод гарч л байдаг үзэгдлийн нэг боловч энэ засгийнхан шиг улсдаа ганц байдаг Ботаникийн цэцэрлэг рүүгээ дайрч байсан нь үгүй. Тэгвэл одоо цагт аль хүссэн газар луу дайрч, устгадаг болжээ. Энэ эрмэлзэл нь ч “амжилтад” хүрч, өдгөө газар дээр нь эмнэлэг барих ажил хэдийнэ эхэлчихсэн, барилгын суурийг ухаж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр цэцэрлэгийн газарт АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолбор барихаар шавыг нь тавьсан билээ.

Цэцэрлэгийн газар луу дайрах ажиллагаа 2013 оноос эхэлж, Хууль зүйн яамныхан эрдэм шинжилгээ, сорилын хаалттай бүсэд нь шүүхийн цогцолбор байгуулахаар зэхсэн ч эсэргүүцэлтэй тулгарч, асуудал түр намжсан. Гэхдээ л газраас нь хумслах гэсэн санаархал өдий хүртэл арилсангүй. Эмнэлэг барина гэж дайрч, тэр нь ч биелж, газар шорооны ажил нь эхэллээ. Цэцэрлэгийн баруун хойд хэсэг буюу эмнэлэг барьж буй газарт 2008 онд Засгийн газрын 500 сая төгрөгийн хөрөнгөөр 29.000 мод тарьснаас одоо нэг нь ч алга.

Газар чөлөөлөхдөө суга татаад хаячихсан. Цаашид цэцэрлэгийн үржүүлгийн хоёр га талбайд сургууль, цэцэрлэг барихаар хэдийнэ газрыг нь олгочихлоо. Судлаачид үржүүлгийнхээ талбайд мод, бутаа үржүүлж, бойжуулчихаад нийтийн эзэмшлийн ногоон бүс рүү шилжүүлэн тарьдаг байсан ажил бас үгүй болно гэсэн үг.

Улаанбаатар хотод ногоон байгууламж дутагдалтай байхад газар мундсан юм шиг цэцэрлэгт хүрээлэн устгаж, эмнэлэг, сургууль барих гэж буйг доктор, профессор Г.Очирбат эсэргүүцээд, “Бидний өмнөх үеийн эрдэмтэд, төр, засгийн удирдлагууд Монголдоо ганц ч гэсэн цэцэрлэг байгуулж, ховор ургамлуудаа хадгалж ирсэн түүхтэй. 1990-ээд оны бужигнааны үеэр их олон зүйл сүйдсэн ч бид цэцэрлэгээ сэргээн босгож хадгалсан. Гэтэл байгуулсан зүйлийг маань одоо сүйтгэж, газрыг нь хуваан авах гэнэ.

Манайх Дэлхийн ботаникийн цэцэрлэгийн нийгэмлэгт бүртгэлтэй. Дэлхийн түүхэнд Монголын цэцэрлэгийн газрыг булаан авч, бусдад бэлэглэв гэдэг түүх бичигдэх вий гэхээс ичиж байна. Хэрэв холбогдох байгууллага, албан тушаалтнууд асуудлыг нэн даруй шийдэхгүй бол олон улсаас тусламж ав, ийм байдалд хүрснээ дэлхий нийтэд зарла гэж залуустаа хэлэх байна. Ургамал гэдэг бол бидний амьдрал. Түүнгүйгээр ямар ч амьтан амьдрахгүй” гэсэн юм.


2011 онд Ботаникийн цэцэрлэгийнхэн нийт 34.9 га газартай, түүнийгээ 15 жил эзэмших эрхтэй, эрдэмтэн судлаачид ажлаа хэвийн явуулж байлаа. Гэтэл 2013 оны есдүгээр сард нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Ботаникийн хүрээлэнгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Улмаар сургалтын эмнэлэг барих зорилгоор цэцэрлэгийн баруун хойд хэсгийн 10 га газрыг АШУҮИС-д олгожээ. Энэ захирамжаа арваннэгдүгээр сарын 4-нд өөрчилж, найман га болгосон байна.

Мөн нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн зорилгоор хоёр га газар бас олгосон аж. Гэхдээ цэцэрлэгийнхэнд үлдсэн 22.9 га газрын гэрчилгээг гаргаж өгөлгүй өдий хүрэв. Ботаникийн цэцэрлэгийн газрыг Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд огт эзэмшүүлэхгүй байгаа хэрэг.

Ийм учраас хүрээлэнгийн эрдэмтэд хүний газарт ажиллаж байгаа юм шиг, зарим тохиолдолд цэцэрлэг рүүгээ орж чадахгүйд хүрдэг гэнэ. Барилга барихын тулд цэцэрлэгийн төв хаалгыг хааж, хашаа татжээ. Ногоон байгууламжийг нь сүйтгэж, өмнө нь юу ч байгаагүй юм шиг болгочихож. Учирсан энэ хохирлыг нь хэн ч барагдуулахгүй байгаа гэнэ. Олон улсад ботаникийн цэцэрлэг нь тухайн үндэстнийхээ бахархал, байгаль хамгаалах боловсрол, ургамал хамгааллын стратегийн онцгой объект зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг.

Гэтэл манайд айлын шоовдор хүүхэд шиг гадуурхагдаж, хэзээ мөдгүй хөөгдөхөд ч бэлэн байгаа нь энэ. Ботаникийн цэцэрлэгийн дендрологич Ж.Жавхлантөгс “2013 онд “Амгалан” дулааны станцын шугамыг тавихдаа цэцэрлэгийн газраар дайруулснаас ногоон байгууламж устах болсон. 700-гийн хос шугам тавьсан. Зайсанг 300-гийн ганцхан шугам л тэжээдэг гэхээр 700-гийн хос шугам гэдэг чинь маш том биз дээ. Газрыг нь хэдийнэ ухаж сэндийчээд шугам тавьчихсан, одоо бол юу ч болоогүй юм шиг л харагдана. Төрийн өмчийг нийслэлийн удирдлагууд ингэж устгаж байгаа юм. Бид мөнгө, төсөвгүй гээд зүгээр суугаагүй.

Боломжийнхоо хэрээр л ажлаа хийж яваа. Эрдэм шинжилгээний ажлаа хийнгээ хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нөөц боломж бидэнд бүрэн бий. Гэтэл эрх мэдэлтнүүд газрыг маань авч дуусгах нь. Усалгааны систем, цэцэрлэгийн дундах зам, талбай эвдэрлээ. Дулааны шугам тавьсан газрын дагуух нийт мод, бут, сөөгний 90 хувь нь үхэж, арав хүрэхгүй хувийг нь шилжүүлж авсан. Барилгын ажлаас болоод, тоосжилт ихсэж, ургамал ургаж эхлэх хугацаа өмнөх жилүүдийнхээс оройтдог боллоо” гэв.

Газарт нь санаархсан явдлыг эрдэмтэн судлаачид эсэргүүцэж тэмцсэн ч үр дүнд хүрч чадаагүй л байна. Харин ч газар дээрээ сургалтын эмнэлэгтэй болчихоод байгаа. Нэгэнт барих нь тодорхой болсон, 2008 оноос хойших хөдөлмөрийг нь үгүй хийж, газрыг нь тэгшилсэн тул тэд энэ асуудлыг орхиод, үлдсэн газраа авч үлдэхийн төлөө тэмцэх болжээ. Ингээд “Ботаникийн цэцэрлэгээ аваръя” түр хороо байгуулсан юм билээ.

Тэд цэцэрлэгийнхээ газрын гэрчилгээг гаргуулж, хууль бус газар олгосны улмаас эрдэмтдийн олон жилийн хөдөлмөр үрэгдэж, олон мянган ховор ургамал устсаныг нөхөн төлүүлэх зорилготой юм байна. Түр хорооныхон нийслэлийн Засаг даргад хандан 22.9 га талбайн газрын гэрчилгээг тус хүрээлэнгийн нэр дээр гаргаж өгөх шаардлага тавьжээ. Энэ шаардлагыг нь эс хүлээж авбал тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, суулт зарлахаа мэдэгдсэн юм.

Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Амгалан орчмын энэ газрыг Ботаникийн цэцэрлэг болгоход бүх талаар тохирохыг тогтоосны үндсэн дээр байгуулсан гэдгийг эрдэм шинжилгээний ажилтан Н.Очгэрэл хэлсэн юм. Тэрбээр “Ботаникийн цэцэрлэгт Монгол орны байгалийн ургамлыг хамгаалах хуулийн хавсралтад оруулсан 70 зүйлийн ургамал ургаж буй. Манай цэцэрлэгт улс, нийслэлээс хөрөнгө оруулдаггүй. Энд эрдэм шинжилгээний ажилтнуудын цалингаас өөр мөнгө байхгүй. Бид л ургамлынхаа төлөө санаа зовж, өдий зэрэгтэй байлгадаг. Манайхыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү нүүлгэнэ гэсэн дам яриа сонсоод байна.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байхад Ботаникийн цэцэрлэгээр яах юм” гэж ярих хүн ч бий. Төр бодлогоор ийм буруу мэдээлэл цацаж болохгүй. Хоёр цэцэрлэгийн ялгааг сайн ойлгуулах хэрэгтэй. Ургамлуудаа тийш нь нүүлгэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Ургамал нүүж шилждэг зүйл биш. Тэгээд ч манайхыг тэднийхтэй харьцуулж болохгүй. Ургамлын зүйлийн хувьд хамаагүй олон, шинжлэх ухааны ач холбогдол ч өндөр” гэж онцоллоо.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдгөө ботаникийн цэцэрлэг байгуулахаар яригдаж буй юм билээ. Дахиад нэг цэцэрлэг байгуулахад илүүдэхгүй боловч байгаагаа устган байж шинийг бий болгох нь хэр оновчтой вэ. Одоогийнхыгоо устгачихвал хэзээ нэгэн өдөр шинийг төлөвлөөд, түүнийгээ байгуулах гэж хэдэн арван жил хөглөх л байх даа. Үүнээс сэргийлэхийн тулд Ботаникийн цэцэрлэгээ авраач. Боломж одоохондоо байна.   

Ч.МӨНХЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.85.69 Ene bichlegdeer baigaa hvmvvs harin Uursduu salgulah eum bol harin Shorond oroh hvmvvsdee Bvgd hudal yarihaas uur euuch hiigegvi
59.153.85.69 Ene bvleg nuhdvvd Ter Modoo uursduu Svvliin 3 n jil hulgaij Zarsan hvmvvs shvv ??? Engej yarihaasaa icheh heregtei Olon jil euuch hiilgvi harich uursduu Usdgaj Gazariin Zarj Uursduu huwaj ideh Sonirholtoi Xvmvvs ngej yarij bolhuu Notloh barimt Gerchvvd olon Bii shvv Ard tvmen zuwiig tungah uhamsartai shvv ta nar tenet gej bitgii bofooroi ???
122.201.31.48 Юм л бол эмнэлэг гэцгээх болж дээ. Ботаникийн цэцэрлэг биш юм аа гахэд спорт цогцолбор барьж болно шдээ
65.31.89.84 Аль ч улсад Ботаникийн хүрээлэн төрийн бүрэн хамгаалалтанд байдаг. Шуналын тулам болсон үе, үеийн УБ-ын Газрын Алба, БЗД-ийн Засаг дарга, Газрын Албаны этгээдүүдийг Төрийн хуулиар хатуу шийтгэж, шоронд суулгаж, хөрөнгийг нь хураах ёстой, Элбэгдоржоо!!!
122.201.24.232 ENE HEDEN BATSAANUUD GAZART NI SHUNAAD NOBSHIROOD BGAAM YAPONII TUSLAMJAAR EMNELEG BARIHIIG ESERGUUTSEED TUS GAZARIIG BIDEND UGBUL EMNELEG BARIULNA GENEE BATSAANUUDIIN TOLGOI AJILCHIHJEEE EH NI SHIIR ALAG BOL UNAGA NI HEER ALAG GEJ BAS LUIBART GARSHIJ EHELJ BN ZALUUCHUUD
202.179.26.131 Ургамлын төрөл зүйлийг цөөрөх, устах аюулаас хамгаалж үлдээнэ гэдэг өнөөгийн улс орны анхааралд байгаа гол асуудал болоод байгааг төр засгийн энэ хэдэн мангарууд ойлгохгүй ээ. Өнөө маргаашийнхаа хоолоо л бодож байна даа, ургамал байж байж л бид амьдран гэдгийг ойлгох хэрэгтэй шүү.
202.179.26.131 Ботаникийн хүрээлэн хэцүү байдалтай байлгах, төсөв өгөхгүй байх нь Засгийн газар, Гантөмөр сайдын бодлогошдээ! Нээх ард иргэдийн эрүүл мэндийг бодсон гэж бодож бн уу? Газар мундсан биш. Эмнэлэгийг хаана ч барина. Харин энэ Ботаникийн хүрээлэн иргэдэд ямар их ач холбогдолтойг мэдэхгүй, зориуд мэдүүлэхгүй байгаа шүү. Хүн Төрлөхтөн, Дэлхийн байгаль хамгааллын өмнө асар их нүгэл хийж байгаа шүү. Учир нь энд зөвхөн Монголд цөөхөн үлдсэн ховор ургамалыг хэдхэн судлаач нар хамгийн бага цалинтай ч хамгаалаад ажиллаж байгаа. Та на ройлгохгүй л дээ. Бэлэн хоол, бэлэн мөнгө хүн тарааж байвал болдог малнаасаа дор болчихосон гахайнууд!
202.70.46.213 Ger horoololin huuhduud chin hun bishbym uu tend etseg ehchuud huuhdee salhiluulah tsetserlegt hureelen baiguulaad ogchihgui yasan ym oor ym ashiglaad ehleheer genet sertsgeedeg ym nabsaisan ulaan shoroondoo daragdsan gazar bdag bsan sh dee ali hediin tohijuulaad absan huuhduud ch gsn ochij togloj l bh estoi
103.10.22.33 Uneheer ch navsaisan hashaa horootoi uzemjgui hachin yum bdag shuu !!!!!!!!!!. Emneleg barih ni zuv shuu dee. Busad gazaraa archilj tordood botanik shig botanikiin tsetserlegt hureelen baiguulaach ee !!!!!!!!!!!!!
202.126.91.102 teren dotor tiim surtei saihan urgamal ene ter bdiimuu. Tegsnees yuym hiigeed uguy gej bhad ni hiilgevel deer bus uu.
124.158.74.185 ажилтай эмгэн өвгөнөөс дор арчилгаатай ийм цэцэрлэгээр яахийн бэ. эрдэмтэд нэртэй хэдэн унхиагүй амьтад л ийм хогийн сав шиг болгож байгаа ш дээ. өөрсдөө өөдтэйхэн арчлаад явсан бол юу гэж ийм болох билээ.
124.158.74.185 ene bol ard irged ta buhnii uhamsariin asuudal ta nar tend orj arhiddag bas zavhairdag hogoo porteroor ni asgadag, bidnii tusub ter hogond zoriulagdaagui baidag ym harin ch uliral bolgond achuulah hogoo erdem shinjilgeenii zardalaas garguuldag ym
  • 2016 оны 05 сарын 04