“UT Air Aviation”, “Alrosa Air” компанийн онгоцонд МИАТ техникийн үйлчилгээ хийж байна

2016 оны 05 сарын 03

ОХУ-ын “UT Air Aviation” компанийн В767-200, “Alrosa Air” компанийн В737-800 онгоцонд МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар техникийн хүнд хэлбэрийн үйлчилгээг нэгэн зэрэг хийж эхэллээ. МИАТ ТӨХК ОХУ-ын зах зээлд гарахаар 2013 оноос зорьж, агаарын тээврийн компаниудынх нь техник үйлчилгээний зах зээлийг судлан, 2014 оноос “MRO RUSSIA&CIS” олон улсын үзэсгэлэнд байнга оролцож иржээ. Үүний үр дүнд ОХУ-ын дээрх хоёр компанитай техник үйлчилгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Х.ЭРХЭМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД