АН засгийн эрх барьж байх үед дахиад банк дампуурчих юм биш биз

2016 оны 05 сарын 03



Банкны үйл ажиллагаа иргэд банкныхны итгэлцэл дээр тогтдог. Харин зарим банк, хадгаламж зээлийн хоршооны удирдлагууд иргэдийн итгэж хадгалуулсан мөнгийг зориулалт бусаар зарцуулж, олон хүнийг хохироох тохиолдол нэг бус удаа гарсан. Тухайлбал, нэг хэсэг борооны дараах мөөг шиг олширсон хадгаламж зээлийн хоршоонууд 2006-2007 онд дуу дуугаа авалцан дампуурч иргэд олон арван тэрбум төгрөгөөр хохирсон. Өнөөдөр ч иргэд хохирлоо бүрэн барагдуулж дуусаагүй, хүмүүсийг мөнгөөр “тансагласан” этгээдүүд мөнгөө төлөөгүй ч хэд хэдэн удаагийн Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдан ялаа эдэлж дуусаад наранд гарах нь гарчихаад байгаа билээ. 
Хадгаламж зээлийн хоршооны хэргүүдийн араас “Хадгаламж банк”-ны ахлах нягтлан бодогч С.Чимэдцэрэн татвар төлөгчдийн 14 тэрбум төгрөгийг завшсан, “Анод”, “Зоос” банкны удирдлагууд хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг үрэн таран хийсэн хэрэгт холбогдон шүүхээр шийтгүүлж байсан цаг саяхан.
Энэ бүхэн улс төрчдийн алдаатай шийдвэр, санхүүгийн хяналтын тогтолцооны гажигаас үүдэлтэй гэдэгт хэн ч маргахгүй.
Ардчилсан нам 2012 онд засгийн эрх барьж эхэлснээр олон улсын зах зээлд “Чингис”, “Самурай” гэх зэрэг янз янзын, гоё гоё нэртэй бонд гаргаж ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт босгосон ч зарцуулалттай холбоотой маргаан тасрахгүй л байна. Хөгжлийн банкнаас гарган, арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийг улстөрчид өөрсдийнхөө компанийн нэр дээр зээл хэлбэрээр авчихлаа, банкуудаас жирийн иргэн төслийн зээл авах гэхээр өгөхгүй байна гэх зэрэг яриа олны дунд яригдсаар л байгаа. Хардахгүй өнгөрч боломгүй үйл явдал яг одоо өрнөж байгаа талаар ч эх сурвалжууд ярих боллоо.
Төрийн өмчийн оролцоотой Төрийн банк цөөн хэдхэн тооны аж ахуй нэгж, компаниудад их хэмжээний зээл өнгөрсөн дөрөвдүгээр сард олгож эхэлсэн нь ийнхүү хардлага төрүүлээд буй гэнэ. Тус банкны ТУЗ-ийн дарга Д.Туваан, гүйцэтгэх захирал Б.Баттүвшин нар их хэмжээний мөнгөн дүн бүхий зээлийг банкны тухай хууль тогтоомж зөрчин олгож эхэлсэн гэсэн яриа иргэдийн дунд тарах болжээ.
Тухайлбал “Цагаан шонхор” ХХК-ийн охин компани болох “Чингис хааны хүрээ” 26.5 тэрбум, “Оюуны ундраа” группын харьяа “Собттрейд” ХХК 24 тэрбум, “Алтай групп” компанид 30 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр нэгэнт гарч үргэлжлээд ”Модунхаан” ХХК 6.0,“Өндөр бор” ХХК 6.5, ”Жи Эм Ти Трейд” 18.3, “Коконар” ХХК-д 24 тэрбум төгрөгийн зээлийг маш бага хүүтэй буюу жилийн 12 хувийн хүүтэйгээр олгох шийдвэр гаргахад бэлэн болсон гэнэ.
Дээрх компаниудын эзэд нь Ч.Энхтайван, Д.Хишигжаргал, иргэдийн олон зуун сая төгрөгийг залилсан хэрэгт хуулийн байгууллагаар шалгуулж байгаа “Гандан Бороо” хочтой Батхуяг нар “Чингис хааны хүрээ”, “Модунхаан”, “Өндөр бор” компаниараа дамжуулж зээл авч байгаа юм. Дээрх хүмүүс бизнес эрхэлж, түүнийхээ үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд банкнаас зээл авч байгаа байх. Гэхдээ иргэдийн дунд “Төрийн банк хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг дураар тавиад туучих гэж байгаа юм биш биз. Зээл олгоход тавигдах шаардлагыг хэрхэн хангасан нь тодорхойгүйгээр 57 тэрбум төгрөгийн зээл гаргах гэж байгаа нь хачирхалтай” хэмээн хардаад байгаа юм. Иргэд “Жирийн бид зээл авах гэхээр элдэв хүнд суртал өндөр босго, зээлийн хүү, элдэв төлбөр нэхэж, эцэстээ өгөх боломжгүй гэх хариу өгдөг хэрнээ ганцхан сарын дотор 116.8 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэрийг Төрийн банкны ТУЗ-ийн хурлаас гаргаж байгаа нь өөрийн эрхгүй хардах үндэслэл болоод байна. Улс орны төсөв хүнд, эдийн засаг нь хямарсан, өнөө маргаашгүй бондын гэх төлбөрүүд төлөгдөх, УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ цаг үед иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг Төрийн банкны үйл ажиллагаанд холбогдох газрууд анхаарал тавих шаардлагатай байна” хэмээн учирлаж буй юм.
Иргэдийн итгэлцэл дээр тогтдог банкны хөрөнгийг удирдлага нь дур мэдэн хэн хүссэнд зээл нэрээр олгосноос болж Төрийн банк дампуурахад хүрвэл хариуцлагыг хэн үүрэх вэ гэдгийг өнөөгийн төр засгийн удирдлага, Монголбанкнаас асуумаар санагдана. Уг нь тус банкны ашиг, актив нь гайгүй л сонсогддог. Өнгөрсөн жилийн ашиг нь гэхэд нэг хүнд олгож буй зээлээс нь арай бага үнийн дүнтэй байсан.
Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Батсайхан энэ оны УИХ-ын сонгуульд Завхан аймагтаа нэр дэвшихээр болж ажлаа өгсөн. Оронд нь УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин томилогдоод байгаа. Банкныхаа захирлаар очоод удаагүй ч түүнийг  “мөрийтэй тоглодог, янз бүрийн хүмүүстэй холбоо сүлбээтэй” гэдгийг тус банкны ажилтнууд нь шивэр авир гэлцэх юм билээ.
Харин хадгаламж эзэмшигч иргэд “Чингис хааны хүрээ”, “Модунхаан групп”, “Өндөр бор” гэж ямар компаниуд байдаг, улс эх оронд хэрэгтэй ямар бүтээн байгуулалт хийсэн, хэдий хэмжээний татвар төлдөг талаар тодорхой баримт байдаггүй. Гэтэл тэдэнд ямар шалгуур үзүүлэлтээр зээл олгохоор болсныг ойлгохгүй юм, АН эрх барьж байх үед “Ард”, “Сэргээн босголт”, ХОТШ гээд банкууд шил шилээ даран дампуурч байсан үе бий. Тэгэхэд өнөөгийн Монголбанкны Ерөнхийлөгч нь нэгнээс нь 10000 ам.доллар зээлж аваад саяхныг хүртэл төлөөгүй л байсан баримт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байсан. Энэ намыг төр барьж байх үед төрийн өмчийн оролцоотой банк нь хувьчлагдахаасаа өмнө дампуурчих юм биш биз дээ” гэж байлаа.

д/д

Аж ахуйн нэгжийн нэр

хүү

 

Авсан зээлийн дүн

1

”Цагаан шонхор” ХХК-ийн охин кампани болох ”Чингис хааны хүрээ” ХХК

12,5

 

 

 

 

 

26,5 тэрбум

2

“Оюуны ундраа” группын охин компани болох “Собттрейд” ХХК

13

 

 

 

 

24 тэрбум

 

Зээл олгох шийдвэр гарахаар хүлээгдэж буй ААНБ

д/д

Аж ахуйн нэгжийн нэр

Хүү

Олгох

зээлийн дүн

1

”Модунхаан” ХХК

Д.Хишигжаргал

 

12

 

6 тэрбум

2

“Өндөр бор” ХХК

"Гандан бороо" Батхуяг

 

12

 

6.5  тэрбум

3

”Жи Эм Ти Трейд”

 

12

 

18,3 тэрбум

 

4

“Коконар” ХХК

 

12

 

24 тэрбум

 

д/д

Аж ахуйн нэгжийн нэр

хүү

 

Авсан зээлийн дүн

1

”Цагаан шонхор” ХХК-ийн охин кампани болох ”Чингис хааны хүрээ” ХХК

12,5

 

 

 

 

 

26,5 тэрбум

2

“Оюуны ундраа” группын охин компани болох “Собттрейд” ХХК

13

 

 

 

 

24 тэрбум

 

Зээл олгох шийдвэр гарахаар хүлээгдэж буй ААНБ

д/д

Аж ахуйн нэгжийн нэр

Хүү

Олгох

зээлийн дүн

1

”Модунхаан” ХХК

Д.Хишигжаргал

 

12

 

6 тэрбум

2

“Өндөр бор” ХХК

Гандан Бороо

 

12

 

6.5  тэрбум

3

”Жи Эм Ти Трейд”

 

12

 

18,3 тэрбум

 

4

“Коконар” ХХК

 

12

 

24 тэрбум

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.7 Тэр захирал чинь жижиг дунд уйлдвэрлэлиин зээл хариуцаж байлуу
183.81.169.58 төрийн банкнаас мөнгөө татахаас даа
202.70.43.214 Золжаргал гэгч өөрөө болон гэр бүл нь хариуцлагыг нь үүрэх байлгүй дээ.. Өөрөө бултвал гэр бүл нь хариуцах хууль гаргаач ээ бидний дууриал болсон Солонгос,баруун чинь тийм юм байгаа биздээ
202.70.43.214 Золжаргал үүнд ямар хамаатай юм бэ?
  • 2016 оны 05 сарын 03