Ипотекийн 5 болон 8 хувийн зээлийн зөрүү хэр их вэ?

2016 оны 05 сарын 03

5 хувийн орон сууцны зээл олгогдож эхэлсэнээс хойш 1 сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд 5 хувийн зээлийн өргөдөл банкуудад 1495 иргэн өргөдөлөө ирүүлснээс банкууд 1144 хүнийн зээлийн материалыг шийдвэрлэж 511 хүнд 22.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Эдгээр өргөдөл ирүүлсэн иргэдийг хот орон нутгаар нь ялгавал хотод 299 иргэд, орон нутагт 1196 иргэд ипотекийн 5 хувийн зээлийн материалаа өгсөн байна. 

2016 оны 4 дүгээр сар 22-ны өдрийн байдлаар хот орон нутгаар зээл нь шийдвэрлэгдэж олгосон хувийг авч үзвэл шийдвэрлэгдсэн зээлүүдээс орон нутагт 51.3 хувь, хот болон хотын дүүргүүдэд 17.6 хувьтай шийдвэрлэгдэн зээл нь олгогдсон байна.

Жишээ нь: 80 сая төгрөгийн орон сууц худалдан авахаар шийдсэн бол урьдчилгаа төлбөрт 24 сая төгрөг төлж, 56 сая төгрөгийн зээл авсанаар жилийн 8 хувийн зээл авбал сард 468.406 төгрөг, 5 хувийн зээлээр авбал 369.575 төгрөг төлөхөөр байна.

Та зөрүүгээ сүүлийн 2 баганаас харан тооцож үзнэ үү.

Эх сурвалж: Мөнгө.мн
Санхүүгийн зөвлөгөө, зуучлалын төв

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.242.243.231 зөвхөн дахин төлөвлөлтөнд орсон орон сууц худалдаж авахад л 5% ш дээ. Тэхээс 8% хэвээрээ ш дээ. 5% болно гэсэн үг биш
43.242.243.231 зөвхөн дахин төлөвлөлтөнд орсон орон сууц худалдаж авахад л 5% ш дээ. Тэхээс 8% хэвээрээ ш дээ. 5% болно гэсэн үг биш
27.123.214.106 hudlaa yrihaa bolioch ee yamar ch bank ogohgui l baigaa shdee
122.201.21.4 Ямарч банк шилжүүлэхгүй бгаа сонгуулийн шоу
103.26.194.190 худалда хөглийн банк яагаад 5 хувь руу шилжихгүй байна вэ. Энэ эсвэл иргэдээр тоглосон сонгуулийн шоу юм уу
202.131.234.242 5 хувь болговол болгосон шиг болгоод, чадахгүй бол зүгээр 8аараа байсан нь дээр шдээ хүмүүсийг бараг хаана амьдардгаар нь ялгаад байхын тэнэг юм шиг
103.57.95.187 shaaaaal hudlaa medeelel tavih ymaa
59.153.87.41 Худалдаа хөгжлийн банк яагаад 5% руу шилжихгүй байгаа юм бэ?
202.179.31.89 8 huwiin zeel 5 huwi bolson ni haana bga ym we or zeeltei irgediin setgel zuigeer shoydahaa boli ardchilsan namiin luiwarchidaa