Б.Бадрал: ”Чингис хаан” ОУ-ын нисэх буудал нэг дор 1200 хүнд үйлчилдэг боллоо

2016 оны 05 сарын 04

Зам тээврийн сайдын ээлжит шуурхай хурлыг энэ сарын 2-нд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын транзит танхимд өргөтгөсөн хэлбэрээр зохион байгууллаа.

Хурлын дараа ирэх долоодугаар сард манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ын уулзалтад зориулж ашиглалтад оруулж буй Транзит буюу Дамжин өнгөрөх танхимын нээлт болсон юм.

Өнгөрсөн оноос эхлэн бүтээн байгуулалтын ажил нь эхэлж өнөөдрөөс зорчигч нараа хүлээн авч эхлээд буй энэхүү танхим бий болсноор Монгол Улсаар дамжин өнгөрөх олон улсын нислэг нэмэгдэж улмаар улсын төсөвт навигацын орлого нэмэгдэх боломж бүрдэж буй юм билээ.

 Энэ талаар "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын захирал Б.Бадралтай ярилцлаа.

-Манай улс анхны транзит танхимаа хүлээн авлаа. Дамжин өнгөрөх танхим ашиглалтад орсноор олон боломж нээгдэж буй юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-ИНЕГ-ын 2020 он хүртэл баримтлах бодлогын хүрээнд олон ажил хийгдэж байгаагийн нэг нь транзит танхим юм.  Энэ танхимыг Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ын уулзалт төдийгүй зорчигчдын сэтгэл ханамжыг хангах үүднээс ашиглалтад оруулж байгаа юм. Транзит танхимд олон улсын зорчигчдын явах, ирэх танхим, бизнес танхим, худалдаа үйлчилгээ, амрах өрөө зэргийг цогцоор нь шийдсэн. Танхимын бүтээн байгуулалт нийт 2000 гаруй метр.кв талбайг хамарснаар нисэх буудал цагт 1200 орчим зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай болж байна. Өмнө нь нэг дор 800 зорчигчдод үйлчилдэг байсан юм. Мөн транзит танхимтай болсноор нисэх буудал хүчин чадлаа бүрэн ашиглах, хөрш зэргэлдээ улс орнуудын хил орчмын хотуудтай бүс нутгийн тогтмол нислэгийг хөгжүүлэх боломж бүрдэж байна. БНХАУ-ын орон нутгийн нислэг агаарын дөт замыг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин нислэг үйлдэх бололцоотой болж байгаа юм.

-Нийт хэдэн төгрөгний бүтээн байгуулалтын ажил хийсэн бэ?

-Нийтдээ 2.4 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтыг хийсэн. ИНЕГ болон "Чингис хаан" Олон улсын нисэх буудал өөрийн ашгаараа хөрөнгө оруулалт хийж дуусгалаа. АСЕМ-ын уулзалттай холбоотойгоор нисэх буудалд хийгдэж буй бүхий л ажлыг манай компани өөрөө санхүүжүүлж байна.

-Өмнө нь 800 зорчигчдод үйлчилдэг байсан нисэх буудал одоо 1200 хүнийг нэг дор хүлээн авдаг болж байна. Тэгвэл үүнийг дагаад шинээр ажлын байр бий болсон гэж ойлгож болох уу?

-Одоохондоо бид өөрсдийн хүн хүч, байгаа боломжоо ашиглаж үйлчилгээгээ эхлүүлээд байна. Гэхдээ чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд үйлчилгээний ажилчдаа сургалтад хамруулсан. Цаашдаа шинээр ажлын байр бий болох нь тодорхой.

-Зам тээврийн сайдын шуурхай хурлын үеэр гаргасан шийдвэрүүдийн талаар танилцуулаач?

-Навигацын орлогоос дотоодын орон нутгийн нислэгийг сэргээх, "Төрөөс иргэний нисэхийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлого"-ын баримт бичигт тусгагдсаны дагуу хувийн авиа компаниудад дэмжлэг үзүүлэхэд тодорхой хэмжээний мөнгө зарцуулах зорилгоор улсын төсөвт тодотгол хийхээр шийдвэрлэсэн. Авиа компаниудад төрийн зүгээс нислэгийн аюулгүй байдлаа хангаж парк шинэчлэлт хийх шаардлага тавьж байгаа. Тиймээс төсөвт оруулж буй тодотголын хүрээнд 2016, 2017, 2018 онд авиа компаниудын нисгэгч, бусад боловсон хүчнийг давтан сургалтанд хамруулж чадавхижуулах зардлыг улсын төсвөөс шийдвэрлэж харин сургалтаас хэмнэсэн зардлаараа парк шинэчлэлтхийх боломжийг "Хүннү эйр", "Аэро монголиа" компаниудад олгох шийдвэр гаргалаа. Дээрх авиа компаниуд төрөөс үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийлж парк шинэчлэлт хийх эхний алхамуудаа хэрэгжүүлж гэрээ байгуулах хэлэлцээр хийж эхэлсэн талаар мөн мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.33.242 mmmmmmmmmmmm
172.58.137.188 chadvargui yugaa ch meddegui huneer yaj udirduulj chadaj bnaa.ih ym moroordtson hulgaich baihgui yu naad muu chin mongo zavshaal hor nairuulaal guij yavaa tegj bgad buderch unah bailgui
172.58.137.188 Ккк 2лаа нисэх буудлаас бичээд бгаамуу? Нисэх буудлын ажилчид гэж нэг нэгэийхээ бөгсийг ухсан хүмүүс байх юм даа
  • 2016 оны 05 сарын 08
172.58.137.188 Chi heniig n heleed bgan, todorhoi l bicheech aigad bgmuu? Salbariin saidiig n helj bg bl unen l bh. Harin ene zahiral zaluu bol boginohon hugatsaand setgeltei ur duntei l ajiluud hiij bn shd
  • 2016 оны 05 сарын 06
172.58.137.188 chadvargui yugaa ch meddegui huneer yaj udirduulj chadaj bnaa.ih ym moroordtson hulgaich baihgui yu naad muu chin mongo zavshaal hor nairuulaal guij yavaa tegj bgad buderch unah bailgui
96.93.205.66 Shine olon ulsiin buudal hushugtud bariulj baij udahgui hendch hereggui boloh huuchindaa 2 terbumiin hurungu oruulalt hiij baidag, ene elbegdorj mongoliig min samrahar shiidsen lalar shuu...
96.93.205.66 Таны хариулт ...Дотоодын нислэгүүдийг шинэ буудлаар явуулах авах бодолтой байгаа шүү дээ цаад японууд чинь. Тэгээд гүрийчвэл манайхан яаж ч чадахгүй, энэ буудал маань нэг нөхрийн хувийн буудал болж таарна
  • 2016 оны 05 сарын 06
96.93.205.66 Oorsdooo dotoodyn nislegtee saikhan buudlaar uilchluuleg l de. Daraa ni bidend l heregtei, bidend l uldene shu de
  • 2016 оны 05 сарын 05
37.220.133.161 Saihan buteen baiguulalt boljee. Ta buhend talarhal hurgej baina.
202.72.246.106 Буянт ухаа нэртэй байхдаа л зүгээр байсан юм одоо бүүр хаашаа л харна Чингис Оюуны тураалд орциймуу гэмээр шинэ нэр сэтгэж бодож чадахаа байсан хаашаа хүмүүс байдаг байна
202.72.246.106 Ene ulsuud chin uurteigoo yariad baigaa yum uu? Yamar hachin yum be.
  • 2016 оны 05 сарын 11
202.72.246.106 өөрт чинь нэж хэлэхэд Чингис хаан гэдэг нэрийг нэр олдохгүй болоод өгөөгүй манай урд хөршүүд нэг хотынхоо шинэ онгоцны буудлыг их хааны нэрээр хэрлэх гээд байхад нь урьтаж өгсөнийг учир мэдэх хүмүүс мэднэ дээ
  • 2016 оны 05 сарын 09