480 гаруй сурагчид ”Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооцгооё” өдөрлөгт оролцлоо

2016 оны 05 сарын 02

Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын хүрээнд “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Тэгвэл тус өдрийг угтан Тусгаар тогтнолын талбайд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооцгооё” сэдэвт өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгөөр хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэлийг таслан зогсоох, тэдний эрхийг хамгаалах, эцэг,эх, асран хамгаалагч нарт хүмүүжлийн эерэг аргуудыг сурталчилсан утга санааг илэрхийлсэн Флашмоб, гар зургийн уралдаан зохион байгуулж, авьяаслаг сурагчдын урлагийн тоглолтоос толилууллаа.  Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 480 гаруй хүүхэд, багачууд хамрагдсан байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД