2 мянган тонн үрийн буудай нийлүүлээд байна

2016 оны 05 сарын 02

“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас энэ хаврын тариалалтын бэлтгэл ажлыг ханган, тариаланчдад олгох бүхий л төрлийн дэмжлэгийг бүрэн олгож байна.

ОХУ-аас 8 мянган тонн үрийн буудай тариалалтын технологийн хугацаанаас өмнө нийлүүлэгдэхээс, одоогийн байдлаар Хөтөл салбарт гаалийн бүрдүүлэлтийг хийж, 2 мянган тонн үрийн буудайг хүлээн аваад байна.

Ийнхүү нийлүүлэгдэж байгаа үрийн буудай нь манай тариаланчдын тариалж сурсан, Монгол оронд нутагшсан Алтайская-530 сортын үрийн буудайн шинэчлэн сайжруулсан сорт буюу “Алтайская жница” сортын үр юм.

“Алтайская жница” сортын үр нь Алтайская -530 сортоос 5-7 цн-ээс илүү ургацыг өгөх боломжтой нь ОХУ-ын Алтай мужын ХААЭШХ-гийн судалгаагаар тогтоогдсон. Мөн Мэргэжлийн хяналтын газрын болон Хилийн хорио цээрийн шинжилгээний дүгнэлтээр үрийн буудайн бүхий л үзүүлэлтийг сайтар хангасан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД