“Standard & Poor’s” Монголын зэрэглэлийг хэвээр үлдээв

2016 оны 05 сарын 02

Олон улсын үнэлгээний “Standard & Poor’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ‘B’ түвшинд үлдээж, төлөвийг тогтвортой гэж үнэлсэн талаараа цахим хуудсандаа мэдээлжээ. Тус агентлагийнхан манай улсын эдийн засгийг 2016-2019 онд дунджаар 4.6 хувиар өснө гэж таамагласан байна. Мөн экспорт, хөрөнгө оруулалт буурч, “дарамт” болно гэж үзжээ.

Гэхдээ уул уурхайн томоохон төслүүд (“Оюутолгой”, “Тавантолгой”) нь зээлжих зэрэглэлийг өөрчлөхөд богино хугацаанд нөлөөлж болохыг тэмдэглэсэн байв. “Standard & Poor’s”-ийнхэн Монголын эдийн засаг энэ онд 2.6 хувиар өснө гэж таамагласан агаад 2019 он хүртэл дээрх тоо дөрөв орчим хувь байна гэж тооцжээ. Бас Засгийн газрын өр энэ онд 7.3 хувиар нэмэгдэж, ДНБ-ий 56.8 хувьтай дүйнэ хэмээн үзсэн байна.

Мөн банкны салбар эрсдэлтэй тулгарч болзошгүй, гадаад хүчин зүйлийн нөлөө их байгааг тэмдэглэжээ. Монголд ирэх зургадугаар сард сонгууль болох бөгөөд засаглал, бодлогын хувьд сул байгааг дурдсан байв.

Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.143.143 konuniZm mand