Цэрэг татлага өнөөдрөөс эхэлнэ

2016 оны 05 сарын 02

2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж, энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ. Цэрэг татлага эхлэхтэй зэрэгцэн өмнөх жилийн нэгдүгээр ээлжинд татагдсан цэргүүд халагдах юм. Энэ ажлыг зохион байгуулах хугацаа нийслэл, орон нутагт харилцан адилгүй байгаа.

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг тавдугаар сарын 6-8-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Зарлан дуудах хуудас авсан залуус цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын дэвтэр, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих ёстой аж.

 А.СҮЛД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД