С.Ганбаатар АН-д элсэх үү?

2016 оны 05 сарын 02

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-ын даргын үүрэгт ажилаа хүлээлгэн өгсөнөөс хойш усанд хаясан чулуу мэт алга болов. Уг нь сонгууль дөхсөн үед жинхэнэ дуугарч байх ёстой. Ерөнхий сайдын хэлдэгээр хэвтээд өгсөн үү? Эсвэл тэр үнэхээр сонгууль дөхөхөөр шударга ухаалаг нэгэн болж жүжиг тавих улс төрчдөөс өөр, эх орноо гэсэн сэтгэлтэй шударга нийгмийн зүтгэлтэн үү?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн 4 жилийн хугацаанд ард түмний дуу хоолой болж Монгол орны эрх ашгийн төлөө тууштай дуугарсан нэгэн. Сонгууль ойртсон энэ үед С.Ганбаатарыг ямар, нам эвсэлтэй нэгдэх бол гэж хүн бүр ажиглаж байна. Мөр зэрэгцэн бие дааж гарч ирсэн хоёр нөхөр нь МАН-д элссэнээр түүнийг дагаж орно гэж байгаа бол, баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тэр АН-д орохоор болсон гэнэ.

Гэвч түүнд өөр сонголт ч бий. Учир нь МУ-ын гуравдагч Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын зөвлөхөөр хэсэг хугацаанд ажиллаж байсан тэрээр хуучин даргынхаа намд элсэх магадлал өндөр байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.24.225 Tuilbargui nuhur wee. Shoudaj duusdaggui
202.179.24.225 Yamar tuilbargui hun bee? Iim huniig shudraga ard tumniituluu bn gej itgene gejuu
202.9.41.238 БИТГИЙ ХУЦ, ТЭР ХҮН-ААСАА НЭР ДЭВШИНЭ ГЭДГЭЭ МЭДЭГДСЭН, НАМ СОНГУУЛЬД ОРОХГҮЙ БОЛ ТЭР БАС ОРОХГҮЙ ГЭЖ МЭДЭГДСЭН