Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: ”Эвлэлдэн нэгдэх - Хөдөлмөрлөх эрхээ эдэлье” жагсаал болно

2016 оны 05 сарын 02

Тавдугаар сарын 02

  1. Өнөөдөр бол жилийн 122 дахь өдөр бөгөөд он дуустал 243 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +13 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 25, хоёр хар мэнгэтэй хөх бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2016.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.80, юань 311.00, вон 1.78 төгрөг байна.
  5. Уран бүтээлч О.Энхтайваны “ЭХЛЭЛРҮҮГЭЭ ЯАРСАН ТӨГСГӨЛ” бие даасан үзэсгэлэн 976 Арт Галерейд үргэлжилж байна.
  6. “ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ - ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХЭЭ ЭДЭЛЬЕ” жагсаал Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 14.00 цагт болно.
  7. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Үндэсний аюулгүй байдалд харшлахуйц зарим хууль, тогтоомжийн талаар "Уламжлалт тусгаар тогтнолын холбоо", "Хурандаа" нийгэмлэг, ТЕГ, ЦЕГ-ын Ахмадын холбооны хэсэг гишүүдээс мэдээлэл хийнэ.
  8. 11.00 цагт Туушин Зочид буудлын Соёмбо танхимд Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн Үндэсний хороо нь Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, Нэгдсэн Үндэстний байгууллагын хүн амын сантай хамтран “Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулна.
  9. Өнөөдрөөс эхлэн аймаг, сум дундын прокурорын газарт ажиллаж байгаа нийт прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан удирдамжийн дагуу мэргэжлийн зөвлөл шалгаж дүгнэнэ.
  10. Гэнэтийн осол гэмтэл, өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүст зориулсан нийгэм сэтгэлзүйн зөвлөгөө мэдээллийн хөтөлбөр болох “Даван туулагч” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа Шастины нэрэмжит 3-р эмнэлэг дээр 11.00 цагаас болно.
  11. Монгол Улсын найм дахь ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав 1933 оны энэ өдөр таалал төгсчээ.
  12. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр Ираны Багш нарын баярын өдөр тохиож байна.
  13. 1975 оны энэ өдөр Английн хөлбөмбөгчин Дэвид Бекхэм мэндэлжээ.
  14. Харин 1519 оны энэ өдөр Италийн эрдэмтэн, зураач уран барималч Леонардо Да Винчи таалал төгсчээ.
  15. Мөн Саудын Арабын террорист, Аль Кайда бүлгийн үндэслэгч Осама бин Ладен нас баржээ.
  16. 2008 онд Чили улсад галт уул дэлбэрч, 4500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
  17. 2008 онд Мьянмарт болсон догшин хар салхи хөрсний нуралт үүсгэж, 138.000 гаруй хүний амийг авч одож, 1 сая гаруй хүнийг орон гэргүй болгожээ.
  18. 1999 онд Панам улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Мираяа Москосо ялж, тус улсын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байжээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД