Цагаан жагсаалтынхантай хийх хариуцлагын гэрээний анхны хувилбар гарлаа

2016 оны 05 сарын 01

Төрийн бус байгууллагуудын анхдугаар уулзалт Монголын залуучуудын холбооны Хулгайчгүй Монгол хөдөлгөөний хүрээнд өнөөдөр боллоо. Уулзалтаар цагаан жагсаалтад орох хүмүүстэй хийх “Хариуцлагын гэрээ”-ний анхны хувилбарыг танилцуулсан юм. Энэ үеэр ТББ-ын төлөөллүүд тус хариуцлагын гэрээг дэмжсэн бөгөөд өөрсдийн зүгээс саналаа ирүүлэхээр боллоо. Өнөөдрийн уулзалтад Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын ажил олгогч эздийн холбоо, “Босоо хөх Монгол”, Иргэний хөдөлгөөний нам, Монголын малчдын хоршоодын үндэсний холбоо, “Иргэдийн алъяанс төв”, Залуу захирлуудын холбоо, Чингисийн монгол гал хүчний холбоо, Монголын ахмадын холбоо гэх мэт томоохон 50 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, хариуцлагын гэрээний анхны хувилбарыг хэлэлцэн, байр сууриа илэрхийлсэн юм.

“Иргэдийн алъяанс төв”-ийн тэргүүн Ж.Занаа “Хичнээн сайн хүн байгаад муу систем байвал ямар ч хүн бүдэрдэг”, Иргэний хөдөлгөөний намын тэргүүн Д.Сүхжаргалмаа “Бид тэсэж үлдэх хэрэгтэй. Бидний ирээдүй болсон үр хүүхдүүл маань ийм нийгэм, ийм орчинд өсөн торних ёсгүй ээ. Бидний хийж чадах зүйл гэвэл төрийг хулгайч нараас чөлөөлж, “цагаан” хүмүүсийг л төрд гарахад дэмжлэг үзүүлэх юм” гэв. Мөн намуудад уриалга хүргүүлэхээр болжээ. Цагаан жагсаалтад орсон хүмүүстэй хийх хариуцлагын гэрээний хоёрдугаар зөвлөгөөн ирэх мягмар гараг буюу тавдугаар сарын 3-ны 17.00 цагт Монголын залуучуудын холбооны 209 тоотод болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.27.57 цагаан харыг хэн ялгах юм болоо бараг бүгд хар болчихоод байна зөв бурууг ялгаж мэдэхгүй байхдаа
202.70.46.214 zuv uu demjij bna