Арго МУНН-д элсэх хүсэлт тавьжээ

2016 оны 05 сарын 01

Арго багш өнгөрсөн долоо хоногт ээлжит уран бүтээлээ УИХ-ын 76 гишүүнд зориулан гаргажээ. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ нэлээд хэдэн сарын өмнө зарласан юм. Гэвч мань эр хип хоп урлагт хүчин зүтгэх гээд байна уу, улс төрд орох гээд байна уу, бүр мэдэхээ болилоо.

Сүүлд гаргасан дуу нь тун боломжийн үгтэй юм билээ. 76 эрхэм нь олж сонссон уу, мэдэхгүй. Бага зэрэг дадлагажчихвал овоо хип хопчин болж, DZ man буюу олон улсын тоймч Дашзэвэг гуайг давах ч юм бил үү.

“Дуучин” багш бие даан нэр дэвшиж хараахан зүрхлэхгүй байгаа бололтой юм. Энд тэндхийн намын удирдлагатай уулзаж, “Намайг авчихаач” хэмээн гуйж яваа сурагтай. Нэлээд дээр, тэрбээр МАН-д хандаад тоймтой хариу аваагүй. Тэгвэл саяхан энэ эрхэм МУНН-ын дарга Д.Батболдтой уулзаж, намд нь элсэх хүсэлт тавьжээ.

Байгуулагдсан түүхээрээ бол хуучин ч түүхэндээ ганцхан удаа УИХ-д суудал авч үзсэн жижиг энэ намынхан харин татгалзаагүй бололтой. Өдөр судар харж байгаад гишүүний батлахаа авна гэснийг нь мань дарга өөрөө сошиалаар түгээсэн байв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.112.165 Төөрсөөр төрөлдөө болж дээ, ашгүй. Батболд нь ч адилхан нөхөр. Харин Гаальд билүү газрын дарга хийдэг авгайтай байхаа. Төсвөөс салж чаддаггүй л хүн шиг байдаг