ҮЙЛДВЭРЛЭГЧИД Д.Эрдэнэбат сайдад талархав

2016 оны 05 сарын 01

Үйлдвэр эрхлэгчид Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад ихэд талархаж сууна. Дотооддоо үйлдвэрлэдэг хэд хэдэн бүтээгдэхүүний импортын татвар өнөөдрөөс нэмэгдэж байгаа учраас тэр. Энэ бол дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж буй том бодлого юм. Манайхан өөрсдөө хийж чаддаг бүтээгдэхүүнийг урд хөршөөс оруулж ирээд хямдхан зарж, үнэ унагадаг, “баг алдаг” байдлыг үүгээр цэгцэлнэ.

Импортлогч биш үйлдвэрлэгч, яваандаа экспортлогч орон болох ирээдүй ойрхон байна. Салбарын сайд нь сэтгэлгүй, ажилдаа зүтгэлгүй байвал хэчнээн тусгайлан яам байгуулаад ч үр дүн гарахгүй. Хийхгүй гэсэн хүнд шалтаг олдоно, хийнэ гэсэн хүнд арга олдоно гэдэг дээ. Энэ ёсоор Д.Эрдэнэбат сайд ажиллаж буй юм.

Тэрбээр зөвхөн хууль эрх зүйн орчин бүрдүүлж, “дээгүүр” дэмжихээс гадна өөрөө ч үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ хэрэглэдэг юм байна. Ер нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ажил жижиг зүйлээс эхэлдэг. Иргэд бид ч эх орондоо үйлдвэрлэж байгаа бүхнийг л бага гэлтгүй авч хэрэглэдэг байхад дэмжлэг болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.118 .
27.123.214.118 Үндэсний үйлвэрийг хөгжүүлэх маш чухал энэ салбарын хүнд ачааг үүрч яваа таныг бага хугацаанд их ажлыг амжуулж чадсанд баяр хүргэж амжилт хүсье
202.179.6.74 энэ салбарыг удирдаж байгаа сайд танд талархаж байна дотоодын үйлдвэрлэл борлуулалтыг дэмжиж ЗГ-ын 185 -р тогтоол гаргасан сайн зүйл боллоо. монголчууд бид ченжийг сэтгэлгээнээс гарч эх орондоо үйлвэрлэж , борлуулалтынхаа асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдүүлж байна. цааашдаа энэ салбарыг илүү их хөгжүүлж олон сайхан ажлыг төлөвлөж хэрэгжүүлээрэй , улс эх орны эдийн засгийн гол салбар аж үйлдвэрийн салбар шүү аж үйлдвэрлэлт байгаа цагт ажилтай орлоготой эдийн засгийн өсөлттэй байна таньд амжилт хүсье