Дөрөвдүгээр тойрог тэнцээгээр өндөрлөв

2016 оны 04 сарын 30

МҮБХ-ноос зохион байгуулж буй өнөө цагийн өнгийг тодорхойлж буй шилдэг 12 бөхийн халз барилдааны дөрөвдүгээр тойрог өндөрлөв. Бөх сонирхогчид энэ тойрогт урчаа таарсан арслан П.Бүрэнтөгс, заан Ч.Санжаадамба анхааралтай ажиглаж байлаа. Тус барилдаанд  Бүрэнтөгс арслан даваагаа авсан юм.

Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх залуу арслан Э.Оюунболд, өндөр гарьд Н.Ганбаатар нар барилдаж, ОБ арслан хутгаад мэхээ даалгав. Улсын арслан Н.Батсуурь гарьд Б.Гончигдамбад өвдөг шороодлоо.

Хүчит харцага Ц.Содномдорж, амар унадаггүй манлай начин Э.Энхбат нар оноолт таарч,  Со харцага учраагаа өвдөг шороодуулав.

Улсын харцага Н.Батзаяа, Ө.Бат-Орших нар үнэн хүчийг үзэхэд давлаа. Ө.Бат-Орших харцага давлаа.

Цацаа цалгиатай заан М.Өсөхбаяр, элдэвтэй начин Т.Баасанхүү нар барилдан, улсын зааны даваагаа барилдаан өндөрлөсөн юм.

Ийнхүү энэ тойрогт хоёр баг тэнцэж, нийт давааны харьцаа 12:12 болов.

Барилдааны оноолт

Дөрөвдүгээр тойрог

  1. П.Бүрэнтөгс-Ч.Санжаадамба
  2. Н.Ганбаатар-Э.Оюунболд
  3. Б.Гончигдамба-Н.Батсуурь
  4. Ц.Содномдорж-Э.Энхбат
  5. Н.Батзаяа-Ө.Бат-Орших
  6. Т.Баасанхүү-М.Өсөхбаяр
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД