Гуравдугаар тойрогт арслан Н.Батсуурийн баг яллаа

2016 оны 04 сарын 30

МҮБХ-ноос зохион байгуулж буй өнөө цагийн өнгийг тодорхойлж буй шилдэг 12 бөхийн халз барилдааны гуравдугаар тойрог өндөрлөв. Энэ тойргийн хамгийн эхний давааг улсын заан М.Өсөхбаяр арслан П.Бүрэнтөгсийг өвдөг шороодуулан авч тугаа тойрсон.

Улсын гарьд Н.Ганбаатар, заан Ч.Санжаадамба нар барилдаж,  өндөрө гарьд өрсөлдөгчөө унагав.

Улсын гарьд Б.Гончигдамба, залуу арслан Э.Оюунболд нар учраа таарч, хоёр бөхийн барилдаан барьц сонгоод хүрч, арслан Э.Оюунболд хутгаад мэхээ даалгав.

Тэгвэл харцага Ц.Содномдорж, арслан Н.Батсуурь нар хүч үзэн, улсын арслан Н.Батсуурь даваагаа авав.

Нэг онд хамт улсын цолны босго алхаж байсан Н.Батзаяа харцага, манлай начин Э.Энхбат нар оноолтоор таарч, манлай начин хутгаад мэхээ гүйцээлээ.

Бие жижиг ч дайчин шуурхай барилдаант начин Т.Баасанхүү, харцага Ө.Бат-Орших нар барилдаж, барилдаан начны даваагаар өндөрлөсөн юм.

 Одоогоор хоёр баг тус бүр ес, есөн даваатай байна.

Барилдааны оноолт

Гуравдугаар тойрог

  1. П.Бүрэнтөгс- М.Өсөхбаяр
  2. Н.Ганбаатар- Ч.Санжаадамба
  3. Б.Гончигдамба –Э.Оюунболд
  4. Ц.Содномдорж-Н.Батсуурь
  5. Н.Батзаяа-Э.Энхбат
  6. Т.Баасанхүү-Ө.Баторших
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД