Хоёрдугаар тойрогт арслан П.Бүрэнтөгсийн баг ялав

2016 оны 04 сарын 30

МҮБХ-ноос зохион байгуулж буй өнөө цагийн өнгийг тодорхойлж буй шилдэг 12 бөхийн халз барилдааны хоёрдугаар тойрог өндөрлөв. Энэ тойрогт хамгийн түрүүнд улсын харцага Н.Батзаяа, арслан Н.Батсуурийг дунгуйлдаж татаад орхив.

Улсын арслан П.Бүрэнтөгс, харцага Ө.Бат-Оршихтой барилдан харцага хөмрөхөд нь биеэ суллаж тогтоод арслан даваагаа авлаа.

Улсын гарьд Н.Ганбаатар, заан М.Өсөхбаяр нар оноолт таарав. Тус барилдаанд  гарьд Н.Ганбаатар давлаа.

Хоёр дамбын барилдаан барьц сонгоод хүрч, Санжаадамба давав.

Хөвсгөлийн харцага Хэнтийн залуу арслантай учраа таарч, өвдөг шороодов.

Хоёр начин хоорондоо үзэж, Э.Энхбат начин шахаж татсан ч уран барилдаант начин Баасанхүү суллаж тогтоод дагуулаад зайлчихав.

Ийнхүү эл тойрогт нэгдүгээр баг ялснаар нийт давааны харьцаа 7:5 болов.

Барилдааны оноолт

2-р тойрог

  1. П.Бүрэнтөгс- Ө.Бат-Орших
  2. Н.Ганбаатар- М.Өсөхбаяр
  3. Б.Гончигдамба –Ч.Санжаадамба
  4. Ц.Содномдорж- Э.Оюунболд
  5. Н.Батзаяа-Н.Батсуурь
  6. Т.Баасанхүү-Э.Энхбат
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД