Эхний тойрог тэнцээгээр өндөрлөв

2016 оны 04 сарын 30

МҮБХ-ноос зохион байгуулж буй өнөө цагийн өнгийг тодорхойлж буй шилдэг 12 бөхийн халз барилдааны нэгдүгээр тойрог өндөрлөв. Энэ тойрогт улсын арслан П.Бүрэнтөгс, манлай начин Э.Энхбаттай барилдаж, арслан сугадаж мушгиад даваагаа авлаа.

Улсын гарьд Н.Ганбаатар, харцага Ө.Бат-Орших нар хүч үзэн гарьд дутуу мордоход нь харцага хавираад мэхээ гүйцээлээ.

Гарьд Б.Гончигдамба, заан М.Өсөхбаяр нар учраа таарч, Булган нутгийн заан даваагаа авсан юм.

Эхний тойргийн хамгийн сонирхолтой барилдаан улсын харцага Ц.Содномдорж, манлай заан Ч.Санжаадамба нарын дунд өрнөх болов уу хэмээн таамаглаж байсан хүн олон. Таамаг ч хол зөрсөнгүй хоёр шилдэг хүчтэн хүч шавхсан барилдаан үзүүлж, харцага Ц.Содномдорж зайлаад давлаа.

Улсын наадам, цагаан сараар шуугиулан барилдсан харцага Н.Батзаяа өнгөрсөн наадмын түрүү бөх Э.Оюунболдтой таарч, өвдөг шороодов.

Уран барилдаант начин Т.Баасанхүү, арслан Н.Батсуурьтай барилдаж, хоёр талд нь ээлжлэн мордож, мушгиад нутгийн арслангаа өвдөг шороодуулав.

Ийнхүү эхний тойрогт хоёр баг 3-3-аар тэнцсэн юм.

Барилдааны оноолт

Нэгдүгээр тойрог

  1. П.Бүрэнтөгс-Э.Энхбат
  2. Н.Ганбаатар-Ө.Бат-Орших
  3. Б.Гончигдамба –М.Өсөхбаяр
  4. Ц.Содномдорж –Ч.Санжаадамба
  5. Н.Батзаяа-Э.Оюунболд
  6. Т.Баасанхүү-Н.Батсуурь
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.120 saihan varildaan bolon do.
150.129.140.35 bayrlalaaa
150.129.140.35 амьд нэвтрүүлэг байдаг уу?
  • 2016 оны 04 сарын 30