М.Анхцэцэг Ази тивийн аварга болов

2016 оны 04 сарын 29

Узбекистанд болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Монголын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүллээ. М.Анхцэцэг огцом өргөлтөөр 112 кг, түлхэлттэй өргөлтөөр 132 кг, нийлбэрээр 244 кг өргөж тивийн аваргын алтан медалийг зүүж Ташкентийн тэнгэрт Монголын төрийн дууллыг эгшиглүүлэв. Ийнхүү М.Анхцэцэг Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ. Мөнгөн медалийг БНСУ, хүрэл медалийг Тайванийн туйванчид хүртлээ. Монголын бас нэг туйванч Б.Энхтамир огцомоор 98, түлхэлттэйгээр 116, нийлбэрээр 214 кг-ыг өргөж тавдугаар байрт орлоо. 

М.Тилек

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.115.74 Багийн дүнгээр Олимпийн эрх олгох юм гэсэн.Хөөрхий муу Анхцэцэгийн нуруун дээр сууж байгаа монголийн шигшээ баг яаж эрхээ авах вэ дээ
150.129.142.202 Wow sain bna.