ТТЭНН-ын даргаар Г.Уянгыг сонгосныг Дээд шүүх бүртгэв

2016 оны 04 сарын 29


Тусгаар тогтнол, эв нэгдлийн намынхан хуучин дарга Ц.Баянбилэгийгээ чөлөөлж, шинээр УИХ-ын гишүүн Г.Уянгыг даргаараа сонгосон билээ. Түүнийг болон  намын дүрмийн нэмэлт өөрчлөлтөө бас бүртгүүлэх тухай хүсэлт Дээд шүүхэд гаргасныг  өчигдөр тус шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид хянан хэлэлцлээ.
Улмаар тус намаас ирүүлсэн хүсэлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянгыг сонгосныг болон намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД