Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын зардлыг“ Rio Tinto” баталж магадгүй

2016 оны 04 сарын 29

Оюутолгойн далд уурхайн дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардлыг “Rio Tinto” ирэх долоо хоногт баталж магадгүй тухай theaustralian.com цахим хуудас мэдээлэв. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийн багцыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас авахыг баталгаажуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Жан Себастьян Жак долдугаар сараас “Rio Tinto”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллахаар болсныг мөн бичжээ. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц авсныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталгаажуулсан билээ.

“Deutsche Bank”-ны шинжээчид “Rio Tinto”, “Turquoise Hill Resources” болон Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар улиралд хөрөнгө оруулалтыг багтаан батална гэж таамаглаж байгаа” гэжээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын зардлыг хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэнэ гэж өмнө нь мэдэгдэж байсан нь хэвээр. Төсөлд энэ онд хэдий хэмжээний хөрөнгө оруулах нь “Rio Tinto”-гийн ТУЗ-ийн хурлаар тодорхой болно” гэв. Одоогоор хурлын товыг хэлэх боломжгүй гэнэ.

Ирэх долоо хоногт “Rio Tinto”-гийн хувь нийлүүлэгчдийн жилийн хурал болох агаад өнгөрсөн оны тайлан, энэ жилийн төлөвлөгөөг хэлэлцэх аж. Тэр үед “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын хэмжээг батлах талаар ярилцахгүй юм байна.

Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Batalah yumaa hurdan batlaad ajilaa hiigeed baibal uls orond ch heregtei yum.