Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Английн ханхүү Уильям болон Кейт нарын хуримын 5 жилийн ой тохиож байна

2016 оны 04 сарын 29

Дөрөвдүгээр сарын 29

  1. Өнөөдөр бол жилийн 119 дахь өдөр бөгөөд он дуустал 246 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +19 хэмийн дулаан бол шөнөдөө +3 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 22, таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2013.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.20, юань 310.00, вон 1.76 төгрөг байна.
  5. 10.00 цагт Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тодорхойлох судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх зорилгоор “Эрдэнэс Метан” ХХК, “Элгэн” ХХК болон БНСУ-ын төрийн өмчийн Korea Gas Corporation хооронд "Хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурах ёслол болно.
  6. 13.00 цагт ”Харих зам төв”-д Монголын цахилгаан холбоо ХК-ны Үндэсний лавлах 1900-1109-н хамт олон бид МЦХ ХК-ны 95 жил, Лавлах үйлчилгээний төвийн 60 жилийг тохиолдуулан “Харих зам төв”-д сайн үйлсийн аяныг өрнүүлэн тусламж, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа болно.
  7. 12.00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээгдсэн (DAISY) болон брайль номын нээлт болно. 
  8. Монголын Бизнес Хөгжлийн Корпорацид 18.00 цагаас АНУ-аас хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, экспорт хийх сонирхолтой байгаа компаниудтай хаалттай хүрээнд уулзалт хийх гэж байна.
  9. 12.00 цагаас Аз хур номын их дэлгүүрт Л.Оюун-Эрдэнийн "Алсын хараа" номын 10 дахь хэвлэлийн баяр болох гэж байна. 
  10. Мишээл экспод 12.00 цагаас "Барилга Экспо 2016" нээлт болно. 
  11. 11.30 цагт МҮЭ-ийн Соёлын төв ордонд мод тарих өдрийг угтан "ТАРЬЦ, СУУЛГАЦ – 2016” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийн, ойн салбарын мэргэжилтэнүүд иргэдэд зөвөлгөө өгнө.
  12. 12.00-14.00 цагийн хооронд "Шударга сонгуулийн төлөө" эсэргүүцлийн цуглаан Чингисийн талбайд болно.
  13. "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын нээлтийн үйл ажиллагаа 11.00 цагаас МУҮНС-нд эхэлнэ.
  14. 350 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд 09.00 цагт Нийслэлийн Засаг захиргааны V-р байр буюу нийслэлийн иргэний танхим”-д цуглаж Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож буй хөнгөлөлттэй зээл, үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлийн үйл ажиллагаа, бодлого, хөгжлийн асуудлаар санал хүсэлтээ илэрхийлнэ. 
  15. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1901 оны энэ өдөр Японы 124 дэх эзэн хаан Шоова мэндэлж байжээ. Тэрээр 1989 онд 88 насандаа таалал төгсчээ.
  16. Өнөөдөр бол Олон улсын бүжгийн өдөр юм байна.
  17. 1991 оны энэ өдөр Английн хөлбөмбөгчин Адам Смит мэндэлжээ.
  18. 2011 онд Английн хунтайж Уильям болон гүн Кэйт Миддлтон нарын дэлхийг донсолгосон хурим болжээ.
  19. 1994 онд Хойд Америкийн алдарт суурин компьютер, электрон барааны үйлдвэр болох “Commodore” дампуурлаа зарлажээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.40.85 Англи хүн гэрлэсэн үү салсан уу ёстой падлий алга аа надад