”Улаанбаатар марафон” 6 сарын 4-нд болно

2016 оны 04 сарын 28

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд ээлжит Улаанбаатар марафон олон улсын бүх нийтийн гүйлтийг 6 дугаар сарын 4-нд зохион байгуулах гэж байна. Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн 2 төрлөөр явуулах бөгөөд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйж, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд орохоор зохион байгуулжээ. Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км,  бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй байх юм. Харин сонирхогчидын дунд явуулах марафоныг 4 насны ангиллаар 3 зайд уралдуулах юм байна. Тодруулбал 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насныхан, 10.000 метрийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм.

Шагналын сангийн хувьд:

  • Бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, 
  • 2 дугаар байр - 8 сая төгрөг, 
  • 3 дугаар байр - 6 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. 
  • Сонирхогчдийн гүйлтийн 10000 метрийн зайн тэргүүн байрыг 500.000 төгрөг, 
  • 2 дугаар байр - 400.000 төгрөг, 
  • 3 дугаар байр - 300.000 төгрөгөөр тус тус шагнах юм байна. 

Марафонд оролцох хүсэлтэй иргэд  www.ub-marathon.ub.gov.mn сайтад онлайнаар, харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд  очин бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД