Монгол Улсын генералууд нэг дор чуулав

2016 оны 04 сарын 28

Генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд генерал цолтнуудын уулзалт Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. Уулзалтад үе үеийн генералууд болон Шадар сайд Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар оролцлоо.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулж, Монгол Улсын цэргийн дээд генерал цол хүртсэн генералууд, энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэхүү тэмдэглэлт өдрийн мэндийг хүргэе гэлээ. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэндчилгээг уламжиллаа.

Засгийн газар улс орныхоо батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, цэрэг, цагдаагийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаад оролцох чадвар боломжийг нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлж байна гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт онцлоод Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн улс орны аюулгүй байдлыг хангах, Зэвсэгт хүчний байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн багц хуулийг баталгаажуулж хэрэгжүүлснээр төрийн цэргийн шинэчлэлийн нэгэн шинэ үе шат эхэлнэ гэж үзэж байна. Энэ үйлсэд генералуудын мэдлэг, дадлага туршлага, манлайлал үлэмж ач холбогдолтой гэдгийг тодотголоо.

Мөн тэрээр генералууд, тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэн, ажлын амжилт хүсч, сайн сайхныг ерөөлөө.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.25 az jargal hue”s buural generaluudadaa.