СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ”ЭКЛЕР”-ээс хордсон хүмүүсийн тоо 129-д хүрчээ

2016 оны 04 сарын 28

Энэ сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Нью свиит фүүдс" компанийн эклерийг хэрэглэсэн 45 хүн хоолны хордлого болж, ХӨСҮТ-д хандаж байсан. 

Тэгвэл өчигдрийн буюу 4 сарын 27-ны өдрийн байдлаар өвчилсөн хүний тоо 129-д хүрч, үүний 78 (60.5 хувь) нь ХӨСҮТ-д хэвтэн 2 хүн хүнд, бусад нь хүндэвтэр байдалтай эмчлүүлж,  51 хүнийг харъяалах өрхийн эмчийн хяналтад оруулах, эмчлэхээр мэдээлээд байна. Урьдчилсан байдлаар шинжилгээгээр сальмонеллын төрлийн нян илэрч байгаа гэж МХГ-аас анхааруулж байгаа аж.

Уг эклерийг идэж өвчилсөн хүмүүст 30 минутаас 14 цагийн дараа халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, бие сулрах, бөөлжих, гэдэс базлах, олон дахин усархаг шингэнээр суулгах, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрч байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД