Монгол шатарчин сонирхогчдын дэлхийн аварга боллоо

2016 оны 04 сарын 28

Грекийн Халкидики хотноо “Сонирхогчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн” амжилттай явагдаж өндөрлөлөө. Монголын баг тамирчид өмнөх жилүүдийнхээ амжилтыг бататган дөрөв дэх сонирхогчдын шатрын дэлхийн аварга төрлөө.

2000 хүртэлх ангилалд оролцсон Монгол Улсын Багшийн Их Сургуулийн оюутан спортын мастер Энхсайханы Хулан 9 өргөөс 7.5 хожлоор түрүүлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд хос алтан медалийн эзэн болж, Олон улсын шатрын холбооны мастерын болзол хангалаa. 2300 хүртэлх ангилалд "Мончесс" клубын шатарчин Ганзоригийн Ганцоож 6.5 хожлоор хүрэл медаль хүртлээ. 1700 хүртэлх ангилалд "Хос мастер" клубын шатарчин Н.Цогзолмаа 4.5 хожлоор эмэгтэй төрөлд мөнгөн медаль. Mөн Хос мастер клубын шатарчин Т.Баян-Очир хамгийн шилдэг залуу шатарчны шагналыг хүртсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.23.190 Энэ уеийн хамгийн сайхан зуйл мэдээ бна. Улсын нэрийг дэлхийд гаргаал энэ хуухдууд сайн бна. Харин тер зг томчууд улсын нэр хундийг олон улсад унагаал ...