Монгол улсын хүн ам 8 минут 36 секунд тутамд нэгээр нэмэгдэж байна

2016 оны 04 сарын 28

Өнөөдөр Монгол улсын хүн ам 3 080 695 байна. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын хүн амын цаг буюу өсөлтийн тооцоолуур найман минут 36 секунд тутамд нэг хүн нэмэгдэж байгааг зааж байна. Энэ тооцоог Эрүүл мэндийн яамны 2015 оны эхний улирлын мэдээлэлд тулгуурлан гаргасан бөгөөд тодорхой хугацааны давтамжтайгаар шинэчилдэг юм. Хүн амын өсөлтийн тоон мэдээллийг олон улсад “Хүн амын цаг” гэж нэрлэдэг. Монгол улсын хүн амын цагийг долоон минут 57 секунд тутамд нэг хүүхэд төрж, 30 минут 36 секунд тутамд нэг хүн нас барж байгаа үзүүлэлтэд тулгуурлан гаргасан юм. Монгол улс 2015 оны нэгдүгээр сарын 24-нд  3 сая дахь иргэнээ өлгийдөн авсан. Үүнээс хойш 14 сарын хугацаанд хүн амын тоо 80 мянгаар  нэмэгдсэн байна. 2017 он гарахад хүн амын тоо 3 сая нэг зуун мянга гаруй болж өсөх юм.

 

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД