”Атлетико Мадрид” ”Бавари”-г талбайдаа буулган авлаа

2016 оны 04 сарын 28

Аваргуудын лигийн хагас шигшээд учраа таарсан Испанийн "Атлетико Мадрид", Германы "Бавари Мюнхен" багийн тулаан өнгөрсөн шөнө боллоо. Тоглолт Атлетикогийн талбайд болсон юм. Улмаар талбайн эзэд 11 дэх минутад гоолдон тоглолтын хувь заяаг шийдчихэв. Уг гоолыг Ньигес оруулсан аж. Үүнээс хойш аль аль баг гоолдож чадалгүй явсаар тоглолт өндөрлөсөн юм. Хариу тулаан "Бавари"-гийн талбайд болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД