91 залуу аав ээж, эмээ өвөөгийнхөө намд элслээ

2016 оны 04 сарын 28

Нийслэлийн МАН өчигдөр 91 жилийн ойтойгоо золголоо. “Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй” хэмээн сануулж буй тус намын удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа гишүүддээ тайлагнав. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй “Улаанбаатар хотын хөгжил, их бүтээн байгуулалт нь нийслэлийн МАН-ын өсөлт, хөгжилтэй салшгүй холбоотой.

Өнөөдөр дэлхийн хотуудын зуун зууныг дамжин өртөөлсөн хөгжлийн загвар, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын туршлагыг бүтээлчээр ашиглан, саятан хотынхоо хөгжлийг тасралтгүй үргэлжлүүлэх, бэрхшээл хүндрэлийг хамтын хүчээр, цогц байдлаар гэтлэн давах, улмаар оршин суугчид маань аз жаргалтай аж төрөх нөхцөл бүрдүүлэх шаардлага бий боллоо. Нийслэлийн МАН их хотыг сүндэрлүүлэх ариун үйлсийг удирдан чиглүүлсэн намын хувьд шинэ зууны Улаанбаатар хотыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэнэ” гэсэн юм.

Баярын хуралд илтгэл тавьсан залуус ахмадуудынхаа бүтээсэн бүхнийг хүндэтгэхийн сацуу их ачаа үүрэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байлаа. Энэ үеэр МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнолын одонгоор нийслэлийн МАН-ын хороог шагнасан бол ардчилсан хувьсгалын гэрч болж мэндэлсэн 91 залуу аав ээж, эмээ өвөөгийнхөө намд элссэн юм.

Х.ЭРХЭМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.25.155 Гурван сая хүн амтай улс орныг элдэв үзлээр талцуулалгүйгээ р Намгүй улс орон болж дэлхийг алмайруулах зориг бүхий аавын хүү,ээжийн охин Монголд алга даа.... Нам болгон санхүүжилт нь НО-той...,одооны МАН хот эх орныг босгосон гэхэд ИТГЭЛ төрөхгүй л байна шүү!
202.126.89.199 МАН-ынхаан, та нар ингэжж нийгмийг талцуулах ямар хэрэгтэй юм бэ?Дандаа тэнэг юм ярьж аав ээж эмээ өвөөгийн инам гэж худлаа шоудах юм.Энэ хотыг авлигаар бузарлаж там болгочихоод өнгөрсөн түүхээр тархи угаахаа боль.
202.126.89.199 ЗӨВ ЗӨВ
  • 2016 оны 05 сарын 09
202.70.46.220 Залуучууд зангарагтай намыг сонгоод байгаа юм байна да
202.70.46.220 АЛБАН ТУШААЛ ГОРИЛЖ БАЙГАА ...БҮТЭЭН БАЙГУУЛАЛИАНД ХИР ОРОЛЦОХ БОЛ?
  • 2016 оны 05 сарын 09
27.123.214.109 Гишуунчлэлгуй болох естой.