Петербургийн зүрхнээс Азийн зүрх рүү

2016 оны 04 сарын 28

ОХУ-ын Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна.  Энэ өдрийн хүрээнд өнөөдөр Монголын Үндэсний Түүхийн музейд “Санкт Петербургийн зүрхнээс - Азийн зүрхэнд”, “Нүүдэлчин Монголчуудын ном - Цаг хугацаа орон зай дахь аялал” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнг Монгол судлал болон Дорно дахины судлалын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан аялагч, зураач, эрдэмтэн Николай Рерихийн гэр бүлийн музейн хүрээлэнгээс толилуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд түүний 90 жилийн өмнө Монгол улсад ирж, судалгааны ажил явуулж байсан үеийн гэрэл зургууд болон гэр бүлийн музейн цуглуулга, ховор хэвлэлүүд,  багтсан байна.

Мөн Төв азийн экспедицийн Монголд байх хугацаанд болон түүнээс хойших монголчуудтай холбоотой архивын түүхэн баримтууд, Н.К. Рерихийн хувийн эд зүйлсийг энэхүү үзэсгэлэнгээс харж болно.  Үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД