Оюутан залууст үнэгүй үзлэг, оношилгоо хийнэ

2016 оны 04 сарын 28

Жил бүрийн есдүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон тэмдэглэх болсон. Харин энэ удаад холбогдох байгууллагууд хамтран дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлсэн байна.

Энэхүү үйл ажиллагаа нь оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх. Тэдний эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, тусламж үйлчилгээ хайх зөв зан үйлийг нэмэгдүүлэх, оюутан залуучуудтай ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд их дээд сургуулиудад очиж оюутнуудад оюутны эрүүл мэндийг үзлэгийг үнэ төлбөргүй хийх хуваарийг гаргасан байна.

 

Өнгөрөгч оны үндэсний статистик мэдээгээр улсын хэмжээнд 99 их, дээд сургууль, коллежид нийт 175.200 гаруй оюутан суралцаж байжээ. Оюутнууд эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналтаас холдож бие даан амьдрах болсон, өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмагаас хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт болон бэлгийн замаар дамжих халдвар, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх зэрэг олон эрсдэлт хүчин зүйлд өртөх магадлал өндөр байдаг байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД