Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Монгол Улсын Генералуудад хүндэтгэл үзүүлнэ

2016 оны 04 сарын 28

Дөрөвдүгээр сарын 28

  1. Өнөөдөр бол жилийн 118 дахь өдөр бөгөөд он дуустал 247 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +14 хэмийн дулаан бол шөнөдөө +4 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн бороо орох юм байна.
  3. Билгийн тооллын 21, зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2013.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31, юань 309.00, вон 1.76 төгрөг байна.
  5. MN мэдээллийн төвд 11.00 цагаас ЭМСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН -2016 экспогийн талаар мэдээлэл өгөх гэж байна. 
  6. МБШТөв Гандантэгчэнлин хийдэд 10.00 цагт Майдар эргэнэ.
  7. 12.00 цагт “АСЕМ-ын мэдээллийн цаг”- аар АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах хурлуудын харуул хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл өгнө.
  8. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Зам тээврийн ослын талаар Замын цагдаагийн газраас мэдээлэл хийнэ.
  9. Монгол Улсын генералуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ 11.00 цагаас Чингисийн талбайд эхэлнэ.
  10. "Зүрхний эмгэгийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл" сэдэвт үндэсний сургалт 09.00 цагт ЭМСЯ-ны " Б" зааланд эхэлнэ.
  11. 17.00 цагаас Blue Moon “ART” галлерейд СУИС-ын Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн зураасан зургийн урлангийн багш, оюутны хамтарсан “ТУСГАЛ” үзэсгэлэнгийн нээлт болно.
  12. 10.00 цагаас Ус хэмнэлттэй хэрэглэх болон саарал ус дахин ашиглах техник технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын үзэсгэлэн худалдааг УСУГ -аас санаачилан Сургалтын төвдөө зохион байгуулна. 
  13. 09.30-12.30 Стандартчиллын Үндэсний зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно.
  14. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1945 оны энэ өдөр Италийн ерөнхий сайд агсан Бенито Муссолини нас баржээ.
  15. 1981 оны энэ өдөр АНУ-ын алдарт жүжигчин Жессика Алба мэндэлжээ.
  16. 2001 онд Америкийн инженер Деннис Тито дэлхийн анхны сансрын жуулчин болж байжээ.
  17. 1978 онд Афганистаны ерөнхийлөгч Mohammed Daoud Khan коммунист босогчдын халдлагад өртөж, суудлаасаа огцорч байжээ.
  18. 1932 онд чичрэг өвчний эсрэг вакциныг гарган авч, хүнд хэрэглэх боломжтой гэдгийг албан ёсоор зарлажээ.
  19. 1920 онд Азербайжан улс ЗХУ-д нэгджээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД