”Харцага” ”Хүлгүүд”-д боломж олгосонгүй

2016 оны 04 сарын 28

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн энэ улирлын аваргын төлөө "Альянс Тех Харцага", "SBL Хасын Хүлгүүд" тунан үлдээд буй. Хоёр багийн цувралын эхний тоглолт өчигдөр боллоо. Сагсан бөмбөг сонирхогчид энэ тулааны тун сонирхолтой болно хэмээн таамаглаж байсан. Гэвч өнгөрсөн улирлын аварга "Харцага"-ын залуус "Хүлгүүд"-д боломж олгохыг хүссэнгүй. Тэд 10 оноо дараалан авч, тоглолтыг эрч хүчтэй эхлүүлсэн. "Харцага"-ын дасгалжуулагч А.Алтан-Очирын эхний нүүдэл нь "Хүлгүүд"-ийн төвийн тоглогч М.Харрис тоглолтоос гаргах байсан гэлтэй. Энэ төлөвлөгөөг залуус нь тун сайн биелүүлж нэгдүгээр үеийн эхний хэдэн минутад Харрисаас гурван алдаа салгаж чадлаа. Өрсөлдөгчөөсөө арай өндөр нуруутай "Харцага"-ын тоглогчид Харрисыг талбайд байхгүй үед будагтай талбай, самбар илүүрхэх боломжтой. Тоглолт "Харцага"-ын хэмнэлээр өрнөсөөөр хоёрдугаар үед 52:37-гоор тэд давамгайлсан юм. Эхний хагаст "Хүлгүүд"  довтолгоо төдийлэн учраа олохгүй байсаныг дурдах нь зүйтэй. Тэд хоёр үед багаараа ердөө 25 хувьтай довтолсон юм. Гуравдугаар үед "Харцага"-аас П.Болортулга, К.Блэйр, Т.Акол нар сайн тоглов. Ялангуяа легионер тоглогч Блэйрийг "Хүлгүүд"-ээс зогсоох хүн гарсангүй. Тэр талбайн бүх хэсэгт дураараа тоглож байлаа. Мөн "Харцага"-ын өндөр тоглогч Т.Акол, П.Болортулга нар алсын зайнаас шидэлт хийж байсан нь "Хүлгүүд"-ийн хамгаалалтыг нурааж байв. Ийнхүү эхний тулаанд "Харцага" бүх талаараа илүүрхэн хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа. Тус тоглолтод  “Харцага”-аас П.Болортулга 28 оноо, 11 удаа самбараас бөмбөг авч багаа тэргүүлэв. Мөн К.Блэйр 27, Т.Акол 24, Г.Цэнгүүнбаяр 11 оноо тус тус авчээ. Харин “Хүлгүүд”-ээс Б.Билгүүн 20, М.Харрис 19, М.Отгонмөнх 15 оноо тус тус авсан бусад нь тун хангалтгүй тоглов.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.41.247 tanai sait chin khartsagiin taliih yumu naad bichij baigaa yuma johon ch gsn anhaaraach olon niited heterhii neg talruugaa medeelel ywuulaad baigaa yum bishvv. ingej neg taliig barih baisiin bol naad teneg medeellee zowhon khartsagiinhaa group deer tawi. bas neg yum sanuulchii ene dongoj ehlel za.
202.9.41.247 tm shu?
  • 2016 оны 04 сарын 28
202.9.41.247 tm shu?
  • 2016 оны 04 сарын 28
202.9.41.247 tm shu?
  • 2016 оны 04 сарын 28
202.9.41.247 tm shu?
  • 2016 оны 04 сарын 28
202.9.41.247 tm shu?
  • 2016 оны 04 сарын 28
202.9.41.247 tm shu?
  • 2016 оны 04 сарын 28
202.9.41.247 tm shu?
  • 2016 оны 04 сарын 28