УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

2016 оны 04 сарын 27

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан 14 цагт эхлэх товтой ч ирц бүрдэх байсаар 15:25 минут эхэллээ.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураах байсан ч ирц хангалтгүйгээс гишүүд үдийн цайндаа орсон.

Иймээс тус хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 185 саналаар санал хураалт явуулж байна.

Өнөөдрийн хуралдааны товд нийт 17 асуудал орсон бөгөөд өглөөний байдлаар цэцийн дүгнэлтээр "Шударга ёс" эвсэл завсарлага авч, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн.

Өөрөөр хэлбэл товлосон асуудлуудынхаа эхний хоёрыг шийдвэрлэн, гурав дахь асуудал дээрээ чуулган хуралдаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД