Ширэн бээлийтнүүд олимпийн тэтгэлгээ авлаа

2016 оны 04 сарын 27

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд “Рио-2016” Олимпийн наадмын Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар  нар Олимпийн эв нэгдлийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй боксын тамирчид, багш дасгалжуулагчдыг өчигдөр хүлээн авч уулзан, Олимпийн тэтгэлгийг гардуулж өглөө. Энэ үеэр тамирчдын цаашид оролцох тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтын талаар мэдээлэл солилцож, санал сэтгэгдлээ хуваалцав.

Олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт жүдо, байт харваа, хөнгөн атлетик, чөлөөт бөх, хүндийг өргөлт, буудлага  болон боксын спортын 17 тамирчин хамрагдаж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД