“ДООД ТИВ”-Д АМЬДРАГСАД

2016 оны 04 сарын 27

“Газар доорх ертөнц” гэдэг киног Холливудынхан манай “танкчдад” зориулан хийсэн юм шиг санагддаг юм, надад. “Танк” гэдэг нь траншейнд өгсөн тэдний нэр. Жирийн хүмүүсээс тэс өөр амьдралаар аж төрдөг тэдний үг хэл, үйл хөдлөл нь эгээ л харь гаригийнх мэт. Бидэнтэй зэрэгцэн хүмүүн бусын гэмээр хүмүүс амьдарч байна. Аймшигтай нь ийм хүн санаанд багтамгүй олноороо. Өнгөрсөн намар зөвхөн “Нарантуул” худалдааны төв орчмоос “танк”-инд амьдардаг 150 гаруй хүн бүртгэгджээ. Тэдний 30 гаруй хувь нь эмэгтэй.

Бид энэ удаагийн сурвалжилгаараа газар доорх амьдралыг уншигчдадаа танилцуулахаар зорилоо. Тэд 22.00 цагаас нааш “гэр”-тээ харьдаггүй юм байна. “Танк”-индаа байхад нь олж очих санаатай хайгаад аргаа ядахдаа “Нарантуул”-ын “Мангасын ам”-наас эрлээ үргэлжлүүллээ. Энд тэнд хэсэг бүлгээрээ бөөгнөрөх тэд ихэвчлэн хараалын үгээр хашгичин хэрэлдээд ч байх шиг, ярилцаад ч байх шиг. Тэд “танк” дотроо нэг, хоёроороо ханьсан амьдардаг гэнэ. Тэр олон эвгүй төрхтэй хүмүүсийн дундаас нэг эмэгтэй сурвалжлагч, ганц зурагчинтайгаа хамтран нэг гэрийн хоёрыг салгаж авна гэдэг бэрх даваа аж. Нэлээд удаан хүлээсний эцэст чонын арьс зарахаар яваа бололтой хоёр хүн нүдэллээ.

Нөгөө олон хүнээсээ салахыг нь хүлээж, дагаж явсаар арай гэж булан тойронгуут нь зарах гэж буй арьсыг нь сонирхож буй дүр эсгэв. Тэд баярлаж байна гэж жигтэйхэн. Ингээд бид нөгөө хоёртоо “Тэрүүхэн буланд хүлээж байя. Араас хүрээд ир” гээд холдон явав. Хүлээгээд л байлаа. Удаан хүлээлгэсэн тэдний нэгнийх нь нүүр цусанд будагджээ. Нөгөө арьсаа бас нэг “гороочин”-д дээрэмдүүлчихэж, хөөрхий. Шил, лааз түүдэг хүмүүс өөрсдийгөө “гороочин” гэж нэрлэдэг аж. Ингээд уулзаж, хэсэг ярилцсаныхаа дараа тэдний “танк” руу явахаар болов. “Явдаг жорлон” гэмээр үнэртэй тэднийг машиндаа суулгаад явах бэрх байлаа.


Тэднийг Д.Б, Б.Б гэдэг. 45, 46 настай ч 60 хол гарсан гэмээр харагдах ажээ. 84 дүгээр сургуулийн хашаан дотор, зүүн урд буланд нь байдаг траншейнд 10 гаруй жил амьдарч байгаа аж. Сургуулийн хүүхдүүдтэй зэрэгцэн ийм хүмүүс амьдарч байна гээд та бодоод үз дээ.

Траншейн доторх үнэрийг нь үгээр илэрхийлэх хэцүү. Зогсох боломжгүй зайд яалт ч үгүй мөлхөх нь холгүй явна. Түүн дотор тогоо, шанага, архи, ундааны хагархай шил, лааз, хуучин хувцас, цаасны тасархай гээд битүү хог. Ямар ч л байсан тэр их хог “танк”-ны шалан дээр гишгүүлээгүй юм даа, биднийг. Үргэлж явган сууж байсан болохоор хаана байгаа нь мэдэгдэхгүй өтгөн ялгадасны үнэр хамар цоргиулна. Бас доторх хана, халуун, хүйтэн усны хоолойн дээгүүр эрхий хуруун чинээ том жоом хаа сайгүй гүйлдээд сүнс зайлуулчих дөхөх юм.

Манай зурагчин бид хоёр тэр жоомноос айж, үсрэхэд ч бэлэн сууцгааж байв. Харин манай хоёр баатар нөгөө жоомнуудыг хөл рүү нь авираад ирэнгүүт пялхийтэл алгаараа цохиод алчихна. Аливаа юмнаас сэжиглэнэ гэдгийг тэд мэдэхгүй. Хогийн цэгээс хоол түүж идэж байгаа хүн нэг муу жоомноос сэжиглэнэ ч гэж юу байх вэ дээ, нээрээ.


Б.Б нь Баянзүрх дүүрэгт албан ёсны хаягтай ч тэндээ амьдрахаа болиод удаж буй. Эхнэр нь 1994 онд өвчнөөр өөд болжээ. Түүнээс хойш эр хүний физиологийн шаардлагаа хангахын (тэр ингэж тайлбарласан) тулд хэд хэдэн хүнтэй салж, нийлж явсан. 20 настай хүүтэй. 1998 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид зургаан сар саатуулагдаад, тэнсэн харгалзах ял шийтгүүлжээ.

Элэгний хорт хавдартай болсон гэдгээ жил гаруйн өмнө мэдсэн гэнэ. “Архиа уусан ч, уугаагүй ч үхнэ. Хүмүүсийн хэлж буйгаар харин ч уухаа больчихвол бүүр хурдан талийна гэсэн. Архиа ууж байгаад үхнэ ээ, яадаг юм” гэж ярих түүний гэдэс жирэмсэн эмэгтэйнх шиг юм. Б.Б-гийн хэлж буйгаар ар гэр нь тийм ч ядарсан айл биш гэнэ. “Гороочин” болохоосоо өмнө тун чиг сайхан амьдарч байжээ. Уул уурхайн бульдозорчин мэргэжилтэй.

Төв аймгийн Заамар сумын уурхайд түүнийг ажиллаж байхад “Алтан Дорнод Монгол” компани уурхайг нь худалдаж авчээ. Үүнээс хойш ажилгүй болсон юм байх. Тэрбээр “Яагаад архичин болсноо ах нь ерөөсөө мэддэггүй юм. Нэг л мэдсэн “Нарантуул”-ын хүн болсон байсан. Бодвол архиныхаа халуунд л гарч ирсэн байх аа даа” гэж ярьж байв.

Д.Б нь Дархан-Уул аймгийн харьяат. Гэхдээ Монгол Улсын иргэн гэдгийг батлах бичиг баримт түүнд үгүй. Эцэг, эх нь амьд сэрүүн, төрсөн нутагт нь ганц хүүтэй нь хамт амьдардаг ажээ. Жилдээ ганц удаа Цагаан сараар л аав, ээждээ очиж золгодог гэнэ. Гэхдээ энэ жил очоогүй. Харин ээж нь саяхан ирээд буцжээ. Ингэхдээ түүнтэй уулзаж, усанд оруулан, хувцсыг нь сольж өгөөд явсан байна. 45 настай хүн шүү дээ, тэр уг нь. Цагтаа хоёр өрөө орон сууцанд эхнэр, хүүтэйгээ амьдарч байсан гэнэ. Түүний эхнэр элэгний өвчнөөр 1990 онд нас баржээ. Цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж явсан эр гэж өөрийгөө танилцуулж байв.

Бас болоогүй, Монголын номер нэг, халаасны супер хулгайч байсан юм байх. Одоо гар хөл нь салга, хараа нь ч гүйцэхээ больсон тул халаасны хулгай хийхээ больжээ. Эхнэрээ өөд болсны дараа өөр нэг эмэгтэйтэй дурлалын гурвалжин үүсгээд, түүнээсээ болж ял хүртэл сонсож явсан гэж тэр ярьсан. Түүнийг санамсар болгоомжгүйгээр бусдыг хөнөөсөн хэмээн шүүх яллажээ. Ялаа эдэлж дуусгаад наранд гарч ирснийхээ дараа ганзагын наймаа хийж, под хийтэл амьдарч байсан гэнэ. Дөрөвдүгээр ангийн боловсролтой, Япон, Хонконг, Орос, Хятадын хооронд наймаа үсэргэж явсан юм байх.

Ингэж байтал нэг л өдөр наймаа нь бүтэлгүйтэн “шатжээ”. Эхнэрээ алдан, бизнес нь дампуурсан Д.Б дахин амьдрал босголгүй, архин далайд шумбан орсон хэмээн тэрбээр ярив. Биедээ ямар нэг шархгүй байхаа больсон тэрбээр хамгийн сүүлд зүүн гарын бугалгандаа хоёр удаа хутгалуулсан байлаа. Хаана, хэзээ, хэнд ингэж хутгалуулснаа огт санадаггүй аж. Нэг тасарч унаад боссон чинь ийм шарх авсан байжээ. Хутга гарынх нь судсанд таарч, нэлээд хүнд гэмтэн, цус алдсан байсан гэнэ. Бидэнтэй уулзсан өдөр түүний шарх хувилж, идээлсэн байв.

Ямар ч бичиг баримтгүй болохоор төрөөс өгдөг халамжийг Д.Б хүртэж байсан удаагүй. Сонгуульд ч оролцож байгаагүй гэнэ. Тэрбээр “Би өнөө жил ч санал өгөхгүй байх аа. Тэгэхдээ би өгвөл Гүндалайд өгнө. Тэр хүн таван мантуун бууз өгнө гэчихээд ганц пирошки өгсөн л дөө. Гэхдээ яах вэ, бусдыгаа бодвол бид мэтэд нь хоол, унд өгөөд байна. За бусад баячууд бол өөрсдөө л улам хөлжиж байгаа шүү дээ. Та нар бод доо, Монголд одоо АСЕМ-ын чуулга уулзалт болно гэж хүмүүс яриад байгаа. Шал хэрэггүй юм.

Хэрвээ тийм юм болбол Монголд дайн гарна. Хойд Солонгосчууд шууд наашаа дайраад л ороод ирнэ дээ. Тэгээд тэднийг орж ирэнгүүт урдаас хужаа, хойноос оросууд ирнэ. Ингээд л Монгол өнгөрөө” гэж үзмэрч аятай ярив. Таван мантуун буузнаас саналаа худалдаж буй түүнд Монгол Улсын ирээдүй хамаатай гэж итгэлтгүй л болов уу.


Тэд 04.00 цагаас хойш бие нь өвдөж, архи нь бодогдоод нойр нь хүрдэггүй гэнэ. Ингээд “танк”-наасаа гарч “харьяаллынхаа” хэдэн баарыг эргэнэ. Урд шөнө нь бааранд байсан хүмүүс үүдэнд нь хугас шил архи, ууж байсан шар айргаа орхиод явчихсан байдаг. Түүнийг ууж дотроо засаад гороогоо түүж эхэлнэ. Гороо түүгээд өдөрт 5000-7000 төгрөг олдог ч түүнийгээ архинд зарцуулаад таардаг. Тэд “Мөнхжин од” компанид үйлдвэрлэсэн “Найрсаг” хэмээх архи уудаг аж. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн эхээр түүнийх нь үнэ 1500 төгрөгөөр нэмэгдэж, “гороочид”-ыг маш их хямрааж байгааг хоёр баатар маань ам уралдан халаглацгаах юм. Дараа нь 10.00 цагт христийн сүмд очиж үнэгүй хоол иднэ. 12.30 цагт “Дулмаалин” хийдэд очиж мөн л халуун хоол зооглодог.

Үгүй мөн амар амьдрал шүү. Тэд ерөөс ганц л зорилготой. Түүнийг нь өөгшүүлж, амар хялбараар амьдрах нөхцөл бүрдүүлж өгч байгаа буяны элдэв байгууллага, сүм хийдүүд тусламжийн гараа арай л өөр аргаар хүргэж баймаар. Тэгэхгүй бол “Зөвхөн архиа л уухаа бод” гэж буйтай агаар нэг туслалцаа үзүүлэх нь ийм хүн дүрстнүүдийн тоог улам л нэмнэ. Учир нь тэд хоол, хувцас, дулаан байр, үр хүүхэд гээд санаа зовох зүйлгүй ёстой л хообийгоороо амьдарч байна. Энэ их буяны үйлс нь ийм “танк”-чдын тоог нэмэхгүй гэж үү. Үнэгүй хооллож, хувцаслахын оронд хар бор ажил ч болов хийлгээд, түүндээ тохирсон хөлс өгдөг байх нь арай л дээр баймаар. Ажиллаж чадахгүй бол болино л биз.

Х.АЗЖАРГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.12.7 Нэг их сүрхий өрөвч амьтад!!! Гуйлга гуйж байгаа хүний хажуугаар бүгд л хараагүй юм шиг явдаг юм байж. Энэ сэтгүүлчид ямар буруу байгаан бээ? Үнэнийг нь л бичсэн байна ш дээ. Энэ хүмүүсийг учиргүй өвөвдөөд байх нь ч хаашаа юм хэтэрхий соёлгүй бүдүүлэг харанхуй хүмүүс(зарим нь) аа бас үзэн ядаад пүү паа гэх нь ч бас хаашаа юм. Зүгээр л хойч ирэээдүй үр хүүхэдээ зөв хүмүүжүүл. Монголоор дүүрэн архичин болох вий.
112.72.11.124 zurag chin garahq bnaa
59.153.114.128 Mongol ulsiin irgen buduunees buduun joomtoi orchind uhlee huleegeed hevtej baina. Tgsn chin neg setguulch ochsnoo chi muu uheech gsn utagata niitlel bichij bgag tavlah gej helj boloh u? Chi bolohoor joomnoos aidag goy huuhen ym bna. Ene ah bolohoor hog deerees hool tuuj iddeg bolohoor joom bol yu ch bish ym bnaldaa. Ingej uuriiguu busdaas iluu deer, iluu erh darhtai hun gej boddog hun SETGUULCH bolood hereggui. Uniudur soninii yronhii erhlegch Nandintushigt handaad helehed iim huniig setguulch bolgood, soninoor hun alj boldogiin jisheeg uzuulj bgaad uneheer haramsaj bna. Ene hunee halaachee. Iim hun setguulch bolood hereggui shdee
202.131.238.146 Archaagui nohduud...
119.200.77.57 yagaad iim dord uzsen maygaar bichsen bgaan be naaduul chn ch hunshde budree l biz setgeliin hatguidee l ingej ywaa bz durtaidaa ywaagui l blgu chi ch gsn hani ijil chn ongorood erhelsen business chn butelguited ooroo owtoi bolchwol setgeleer unahgui yu
202.70.46.229 Арайл хэтэрсэн нийтлэл байна. Сэтгүүлч нь өөрөө ийм тнэг нийтлэл биччихэд яааж цалин хөлс авч чдаж бнаа. Амьдрахын эрхэнд аргагүй байдалд орсон хүмүүс л бн шд. Арай өөр талаас нь харж сурах хрэгтэй. Өрө багада, өөрийнх нь хүүхд гэл улсаас мнгө авч үнэгү зүйл хүртж бгагү юм шиг зан гаргх юма. Өөрсдийн хүслээр буян үйлдж хооллож бга хүмүүсийг буруу шаах нь #Азжаргал таны нүгэл блохвы дээ
150.129.143.105 Balai yumnuudiig yund uruvddug bnaa. Ajil hiigeech. Uneguj bair hooltoi gheer ch ajil hiih hun oldku shhuu dee
103.10.21.66 Энэ хүмүүсийг өрөвдөх үнхээр хэцүү......Хулгай хийнэ хүний юмыг булаана юм зарж байгаа хүүхдүүд нь зарж байгаа юмыг нь авахгүй бол элдвээр харааж нүүрлүү шүлсээ хаядаг өгсөөр байгаад ядарсан ийм тийм гэж давраасаар байгаад сэтгэхгүй нь бүр өөрчлөлттэй болчихсон шөнө оройн цагаар согтуу хүмүүс нь хараал урсгаж зүгээр явж байхад л ирээд цохичих гээд тэнэмэл хүүхдүүд нь юм булааж эсвэл олноороо нийлж шоглочих гэдэг. Хэдий болтол худлаа өрөвдөх гэсэн юм. Энэ хүмүүс чинь даварч гүйцлээ дуртайдаа ингэж амьдарч байгаашүүүү!!! Монгол архичидаар дүүрэх гэж байна. Улайн цайм амруу нь архи цутгаж энгийнээр амьдрах боломж өгөлгүй дарамт шахалт үзүүлж байнуу бусад нь амьдарлын төлөө зүтгээд явж байхад ийм нийгмийн хог шаарнууд аргаа олчихсон хулгай хийж хүний юм булааж буяны байгууллагын үнэгүй хоол идэж архиа гударч хүссэн газраа тасарч унаж бааж шээж байна. Цэгцлэх цаг нь болсон албадан ажил хийлгэсэн ч яадаг юм.
103.10.21.66 чи өөрө л явж албадан ажил мажлаа хий. Амьд хүнийг ”ийм” гэж ичихгүй хэлчээд, өөрөө дуртайдаа гэх юм. Шилжилтийн нийгэмд орхигдсон хаягдсан гутранги ийм хүмүүс манайд байдаг. Гаднын зөндөө олон тайлан судалгаа ч байдаг. Ядарсан орны хаягдсан хүмүүс яагаад архинд орж байгаа тухай. Чи ядарсан, дампуурсан архичин юм чинь чиний нүүр рүү нулимчихъя гэсэн сэтгэхүйтэй яаж хол явна чи. Хүнийг ингэж хэлж байж элэнцэгний чинь сэтгүүлч. Боль боль
  • 2016 оны 04 сарын 28
103.10.21.66 чи өөрө л явж албадан ажил мажлаа хий. Амьд хүнийг ”ийм” гэж ичихгүй хэлчээд, өөрөө дуртайдаа гэх юм. Шилжилтийн нийгэмд орхигдсон хаягдсан гутранги ийм хүмүүс манайд байдаг. Гаднын зөндөө олон тайлан судалгаа ч байдаг. Ядарсан орны хаягдсан хүмүүс яагаад архинд орж байгаа тухай. Чи ядарсан, дампуурсан архичин юм чинь чиний нүүр рүү нулимчихъя гэсэн сэтгэхүйтэй яаж хол явна чи. Хүнийг ингэж хэлж байж элэнцэгний чинь сэтгүүлч. Боль боль
  • 2016 оны 04 сарын 28
112.72.6.42 Бурхан бумбын орон минь ээ. ”Ийм” гэх ангилалд амьд хүнийг багтаагаад туучдаг шулмын хүүхэн юм аа, Азжаргал аа. Чи сэтгүүлч хийх ээ боль. Үг холбодог болгон сэтгүүлч болдоггүй юм. Энэ сонинд чинь тэгээд ч нийтлэлийн бодлого гээч юм байна уу?! Сонгууль дөхсөн цагаар улстөрчдийн бөгсийг долоосон нийтлэл Өнөөдөр сонинд гардаг л биз дээ. Тэгснээ ядарсан амьтдыг ийм гэх ангилалд оруулаад, доромжилж тавлаад. Ичээч ээ, өнөөдөр сонинынхоон.
202.9.40.53 ene bol niigemiin gajuudal mongol huniig garguund ni hayasan shuu dee
77.54.3.109 Hunii erh gedeg hamgiin chuhal. Iim humuus niigemd adlagdaj bga ch ed bas amid yavah erhtei.
83.250.82.221 Ish chaawaas ene hunii bichij bga ymiig ee chinii aaw ymuu ah chini iim hun bwal chi bas adilhan bodoh uu
202.9.40.245 iim hun gj yu gsn utgatai ug ve ? iim hun tiim hun gj tusdaa tordog hereguu? yavdag jorlon ntr ch gh shig... yamar uchirtai doromjlol ve? hen hezee yaj amidrahiig taashgui shvde setguulch gj ner zuuh hereg yer ni bnuudaa
103.26.193.116 Амны салиа нь арилаагүй маанаг бацааныг ийм сурвалжлаганд явуулдаг танай сонин үнэн дампуу!!!
121.7.94.121 Unegui hoollodog sum hiid bish 1 piroshkigoor sanal hudaldaj avdag gundalaigaa tseverle
202.21.106.157 ta nar bitgii huts mongolchuud iim biluuudtsen tolgoi toi malnuudshd
150.129.143.31 Ene setguulch sumtai
103.10.22.48 Энэ сэтгүүлч ямар юмтай хүүхэн бэ
202.131.234.242 нэг нь хүн алж байсан нөгөөдөх нь хулгай хийгээд шоронд орж байсан гэж байнашд тэгсэн энэ хүмүүс яагаад ингээд өмөөрөөд байгаан. бас сургуулийн хашаанд байдаг.
124.158.112.56 iim uitgartai tsonh bagatai text-yg zurag uneheer tataj chadlaa
124.158.112.56 Зурагчинд RESPECT ;)
202.9.42.5 Хүн шүү дээ. Ингэж амьдардаг гээд хүнийг хүний тооноос хасаж, хүн дүрстэн гэж нэрлэж байгаа хүнийг бид хэн гэхвэ
202.9.41.204 Иймэрхүү нийгмийн хог шаарнууд л хүний юм хулгай хийж машины толь дугуйны калпак антенийг шууд л хугалаад аваад явчихаж бгаа юм. Хурдан цэвэрлэх хэрэгтэй.
202.9.42.1 Arai heterch bnaa.Tegeed nugu huni erh etr ni haichaawe?Zurgini ovog nertei ni,ajil turulte baisan buh ymini delgeed l alaad haychihval ynaa!!deerees ni hedii iim ch gsn naad hunii chn ur huuhed ah duu turul sadan gj bgashde!!Ygaad neg hunii iim gutagshigt baidlaas bolj ur huuhed ni muu heluulj chichluuleh esto gj!Usvur nasni ur huuhed etr ni baidag bol angi hamt olon ah duu naraasaa icheed amia horolchihvol yahve!!Ene hunii l songolt!!Chjnii aaw,ah,ur huuhed chn yajich yvah ym bilee!!Ingej muuhan yva negniige doromjloh ymar heregtei gj!!Tegeed ch iim humuus chn arhinaas hamaaraltai uvchitei humuus gegddeg!!Arhind orood dontchihson.Emchilge hiilgej baij zugeer bolnu ghees bish uhamsraara hezee ch zugeer boldgui ym!!Chinii nuhur ch iim boloh ym bilu!!Amidral yaj ch irgej boldog ym shuu!!
49.0.184.30 Hool uguhuu bolichwol turj vheed tsuurnu geed helchle. Vnegvi hool taraaj bga n iim hvmvvsiin toog nemj bga yum baihaa. Ymartai ch hvnd gem hiigeegvi l bol gants amidrah horwood hvnii hiisen songoltiig hvndelye. Gadnah buzaraas setgel dotorh buzar ilvv buzar
49.0.184.30 Хүний эрх чөлөөтэй амьдрах эрх өөр хүний эрх чөлөөтэй амьдрах эрхээр хязгаарлагддаг гэдгийг мэдэхүү... Өөрт чинь гай болоогүй бол хамаагүй юу тэгээд
  • 2016 оны 04 сарын 28
203.194.114.51 Х. Азжаргал, чи яг сэтгүүлч хүн мөн юм уу? Нөгөөтэйгүүр ер нь хүн мөн юм уу? Чиний тухайд л бодмоор асуудал байна. Чи ажиллаж чадахгүй бол болино л биз!!!
202.21.106.124 arai l aimar doromjillood baih shig ee. Yg ymar ch zorilgotoi niitlel yum. Ymar ch utga uchir alga. Shal demii yum hj yvhin
122.201.21.55 Ene niitleliin zorilgiig oilgosongui!! Setguulch hunii uureg bol niigmiig gegeruuleh yum shuu! Ehleed gegeen zorilgoo med, tegeed ajlaa med! Neg udaa iim humuust ayaga hoolnuhch uzeegui baij bitgii hiij bui ulsiig shuumjlehee bod!!
122.201.21.55 Дуртайдаа хүссэндээ ингэж амьдарч байгаашүү энэ хүмүүс ...Архичинтай хамт байж үзээгүй болхоор мэдэхгүй байна. Энэ хүмүүсээс дор тахир дутуу хөл гаргүй хүмүүс ч амьдрах гэж чадлаараа хичээдэг байхад энэ хүмүүс бэлэн хоол идэж хүмүүсээс юм аваад бэлэнчлээд сурчихсан. Ямар ч бодож санаж зовох зүйлгүй өдөр хоногыг архиа гударч мансуурч өнгөрөөдөг юм. Хэдий болтол эвийлээд өрөвдөөд энэ хүмүүсийг өөгшүүлэх юм...Монголын архичид тоогоо алдлаа
  • 2016 оны 04 сарын 28
122.201.21.55 Arhichin ch gesen hun!! Chi hool ogohgui l bol boloo yum bishuu busad humuusiig hoollohoo boli geh erh hendch baihgui nohoigch gesen hoolloj buyan uilddeg bizdee!
  • 2016 оны 04 сарын 27
122.201.21.55 iim humuust ayaga hool ugch yahin? Yu hiij bui humuusiig bitii shumjil gej? Yu bicheed bgam be er ni chi?
  • 2016 оны 04 сарын 27
163.44.49.120 hool uguhuu bolchihvol hulgai deerem hiij ehleh humuus bh daa
163.44.49.120 hool uguhuu bolchihvol hulgai deerem hiij ehleh humuus bh daa
124.158.112.56 ингэж улайм цайм хүнийг үх нтр гэж болдог юмууу бүдүүлэг юм бэ нийгмийн амьдрал ямар байгаа билээ, хүн гэдэг утгаар нь харах хэрэгтэй хэчнээн муу амьдарлаа ч тэд араатан болоогүй байлтай
202.9.42.4 Хэнд ч хэрэггүй, бүүр өөртөө ч хэрэггүй болсон ийм амьтдыг устгаж цэвэрлэж л бмаар бгаан. Хүн амьдрах эрхтэй ч ийм хүмүүс лав биш. Орчин тойрондоо халгаатай,
202.9.42.4 chi ooroo uh cham shog humuus l harin uhwel taarna
  • 2016 оны 04 сарын 27
202.70.43.214 Хаа байна даа тэр ажил чинь танкчид байтугай эцэг эх ах дүүгээрээ тэжээлгэж байгаа 40-өөд насныхан байж л байна Солонгос шиг эмээ нар хүртэл цагын ажил хийдэг бол яадаг сан Газраа ухуулаад л байдаг ажилгүйдэл ядуурал ихсээд л байдаг
43.231.114.10 Mongolchuud min 1980 onruugaa butsay daaaa
202.131.234.242 Ийм юмнуудыг нийгмээс цэвэрлэж хаямаар юм яршиг.
202.131.234.242 Ta nariin hen negniig shunu yvj bhd iimerhuu humuus garj ireed deerelheh ym bol ene umuuruud bgaa humuus ch ug ni oilgono doo emegtei hunii araas eldev ynziin ug ursgana uruvdultei tsarai gargaj irj bgaad hunees mungu tugrug avah ystoi ym shig guij guvshina ystoi neeree ......
  • 2016 оны 04 сарын 30
202.131.234.242 Таны хариулт Olson bui hund hool ogoh yu ni bury gj archagui oliggui yum bichdiim dee
  • 2016 оны 04 сарын 28
202.131.234.242 Хоол битгий ег гэнээ. Хvн бvрт туулах зам гэж бий бид еер еерийн замаар л туулж байна бvгд адил байх албагvй
  • 2016 оны 04 сарын 27
202.131.234.242 Яаж цэвэрлэхийн алах юмуу???? нөгөө нохой буудаж алдаг шиг хэдэн хүнд мөнгө өгөөд алуулах уу??? Энэ ариун явдал мөн үү
  • 2016 оны 04 сарын 27